Өнгөрсөн сарын 24-ний өдөр Халхгол сумын нутаг дахь Буйр нууранд завьтай загасчилж явсан 4 иргэний завь хөмөрснөөс болж 2 нь газар дээрээ живж, 2 нь нуурын эргээс 300 метр зайд мөсөн дээр тусламж авч чадалгүй явсаар живсэн харамсалтай явдал болсон билээ.
Ослын газар Онцгой байдал, хилийн цэргийн ангийн болон хохирогчдын ар гэрийнхэн эрэн хайх ажиллагаа явуулж, одоогоор 2 иргэний цогцсыг гаргаж аваад байгаа юм. Тодруулбал 4-р сарын 24-ний өдөр 27 настай, эрэгтэй Б-ийн цогцсыг, 5-р сарын 8-ны өдөр 42 настай эрэгтэй Г-ийн цогцсыг тус тус гаргасан бол 41 настай Д.Мөнхжаргал, 26 настай Н.Болдбуйр нарын цогцсыг эрэн хайсаар байна. Энэ долоо хоногт газар дээр нь ирж танилцсан ОБЕГ-ын дарга Т.Бадрал эрлийн ажиллагааг 7 хоногоор сунгажээ.
Буйр нууранд живсэн 26 настай талийгаач Н.Болдбуйр нь Улаанбаатар хотод авто засварын газар ажиллаж байсан. Өнгөрсөн жил төрсөн анхны хүүхэд нь гурван сая дахь иргэний үе чацуутан болсон тул улсаас Халхголын Ялалт баг дээр байшин өгсөн байна. Хотоос ирж байшингаа хүлээн авч, ах дүү нараа цайллаад маргааш нь нуурт загасчилахаар гараад нууранд живж амиа алдсан нь харамсалтай.
Одоогийн байдлаар Буйр нуур давалгаа ихтэй, 12-13 м/с салхитай, аврагчид нуурын эргээр самналт хийсээр байгаа юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих