Энэ оны аймгийн төсөвт Цагдаагийн газрыг хөдөлгөөнт эргүүлийн машинтай болгохоор 75 сая хөрөнгө тусгагдаад байгаа. Тэгвэл өчигдөр уг ажлын тендер нийтэд зарлагдлаа. Хөдөлгөөнт эргүүлийн автомашин нийлүүлэхийг хүссэн байгууллага, аж ахуйн нэгжүүд тендерийн материалаа 5-р сарын 21-ний дотор Худалдан авах ажиллагааны албанд илгээх бөгөөд Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж 60 сая төгрөгөөс багагүй байх, Санал болгож буй үнийн 40 хувиас багагүй дүнтэй тэнцүү өртөг бүхий ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх ёстой аж.
Дашрамд дуулгахад Дорнод аймгийн Цагдаагийн газар нь одоогоор хөдөлгөөнт эргүүлийн гурван автомашинтай. Үүний нэг нь Замын цагдаад байдаг бол 2 нь эргүүл, хэв журам зохицуулахад ашиглагддаг байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих