Эртний өрнийн уран баримлын салбар дотроос дэлхий дахинаа хамгийн их танигдсан нэгэн төрөл нь эрчүүдийн нүцгэн дүрслэл бүхий баатарлаг шинжийг нь илтгэсэн бүтээл юм. Хуучны гэгдэхээс илүү уран нарийн хийцээрээ алдаршиж, дэлхийн сая сая хүний нүдийг хужирлаж, сэтгэлийг баясгадаг эрсийн баримлын эрхтэн нь даан ч жижигхэн байдаг. Гэхдээ та яагаад ийм жижигхэн дүрсэлдэг юм бол гэж бодож байсан уу?
Энэ асуултад Тайландын Бангкок хотод амьдардаг баримал судлаач, музейн эрхлэгч Эллен Оредссон гэгч Урлагийн түүхийн тухай ярилцъя нэртэй блогоор дамжуулан хариулт өгчээ. Түүний тайлбарлаж буйгаар эртний Грект эрчүүдийн дунд ижил хүйстэнтэйгээ явалдах үзэгдэл газар авснаас жижигхэн эрхтэнийг илүүд үздэг болсон байна. Энэ утгаараа том эрхтэнийг тэнэглэл, муу муухай, гоо бусын илэрхийлэл үздэг байсан нь уран баримлын салбарт хүчтэй нөлөөлсөн байна.
С.Дамдин
эх сурвалж: zuvsongolt.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих