УИХ-ын сонгуулийн мандатын хуваарилт тойрсон шүүмжлэл нэг хэсэгтээ л намжихгүй биз ээ. АН-ынхан сонгуулийн мандатыг хүн амын тоог харгалзаж хуваарилна хэмээж байсан ч бодит байдал дээр энэ биелэгдээгүй. Учир нь 75 мянган хүн амтай Дорнод аймаг хоёр, 72 мянган хүн амтай Хэнтэй аймаг гурван мандаттай батлагдсан. Б.Гарамгайбаатар "Чингис хааны төрсөн нутаг” мандатаа нэмүүлсэн. Тэгвэл хуульч Б.Энхбаяр түүнийг Цэцэд өгөх бололтой. Тодруулбал, тэрбээр "Б.Гарамгайбаатарын Хэнтийн мандатыг гурав болгосныг Үндсэн хуулийн эрх тэгш байх, хууль дээдлэх зарчим зөрчсөн гээд Цэцэд өгчихдөг ч юм бил үү…” хэмээн жиргэсэн нь ихээхэн дэмжлэг аваад байна. Ийнхүү Дорнодын хүү Б.Энхбаяр Хэнтийн "Чингис” Б.Гарамгайбаатартай нэгийгээ үзэхээр шийдэв бололтой шүү.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих