Дорнын их талаас төрсөн яруу найрагчдыг Монгол андахгүй. Тэгвэл Дорнодоос төрсөн найрагчид Монголын утга зохиолд өөрийн гэсэн тод мөрөө үлдээсэн. Данзангийн Нямсүрэн, Т.Содномнамжил, Б.Бат— Орших, Г.Хүрэлчулуун, Б.Тайван нарын тэнгэрт дэвшсэн найрагчдын хойчийг залгамжилж билэг авъяастнууд төрөн гарсаар байна. Дөнгөж саяхан Дорнод нутгийн унаган хүү Лувсаншаравын Түмэнжаргал "Цэнхэр нүдэн бүсгүй" хэмээх яруу найргийн анхны номоо өлгийдөн авлаа. Тэрээр яруу найргийн төрлөөр олон жил туурвиж дарж "үүцэлсэн" бүтээлээ ийнхүү түмнийхээ мэлмийд өргөлөө. Би холбоо хоёр уулсын дундаас урссан горхи Бүлээхэн, дулаахан энгэрт нь эрхлэх салхи Би буудуулсан ч шүлгээ уншиж хошгирох бурхи Бүрхэг биш эрүүл саруул залуухан тархи........... хэмээн бичсэн түүний шүлгүүд уншигч таны сонорыг мялаах болтугай.
Дорнод
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=169
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих