Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар сумдын нутагт байх Угтам уулын байгалийн нөөц газарт харъяалагддаг хийд юм. Угтам уул нь Утай гүмбэний чигт сунаж мөргөж буй хүний хэлбэртэй бөгөөд тэнд Монголын буддын шашны хийдүүдээс хамгийн томоохонд тооцогдох Угтамын хийд байдаг. Цаг үедээ 1000 хүртэл лам нартай, маарамба, дооромбын чиглэлийн сургалтын дацангуудтай хийд байжээ.
Энэ нутагт Тогоонтөмөр хааны удмынхан үе дамжин нутаглаж ирсэн хэмээдэг. Тэнд "Тугийн сүм” хэмээх Чингис хааны дайны хар сүлдийг тахидаг нэгэн сүм байжээ. Тэрхүү Тугийн сүмээс 1882 онд 200 гаруй үхэр тэргээр ачаа бараа зөөж Угтамын хийдэд авчирсны дараа үүр шөнийн заагаар 100 морьтон хүн Чингис хааны хар сүлдийг тахисан гэдэг. Энэ үеэр хийдийн эзэн болгож Товчин хувилгааныг тодруулжээ.
Товчин хувилгааны ном сахиусны өргөөг дуулга хувцастай 2 баатар, мөн баавгай хамгаалдаг байсан гэлцдэг. Товчин хувилгааны өргөөний ард Чингис хааны хар тугийг байрлуулдаг байжээ. Мөн Угтамын хийдэд 80 тохой Майдар бурхан залж, тахилга үйлдэн хар тугийг хар хонины зүрхээр тахидаг байсан мэдээ байдаг. Угтамын хийдэд сэтэртэй хэдэн амьтад байсан бөгөөд тэдгээр нь улаан ямаа, хөх бух, хар нохой, хон хэрээ байжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих