Нэгэн залуу хөдөө томилолтоор явах болжээ тэгээд эхнэр гэртэй үлдэн нууц амрагуудруугаа залгаж гарч гэнэ. Төд удалгүй нэг залуу хаалга тогшин орж ирэв гэнэ. Тэгээд л нөгөө хоёр ажилаа эхлээд л байж байтал, тог тог гээд дахиад хаалга тогшиж гэнэ. Тэгэхээр нь бүсгүй сандараад манай нөхөр ирж байх шиг байна гээд нөгөө залууг шуудайнд хийгээд тавьчиж гэнэ. Тэгээд хайлгаа тайлтал бас нэг нуудгай нь байж гэнэ тэр хоёр ч мөн адил бас ажиллаа эхлэх гээд байж байтал дахиад л хаалга дуугарч гэнэ.
Бүсгүй ч сандран залууг шуудайнд хийгээд хуучин залуугийн хажууд зэрэгцүүлээд тавьчиж гэнэ.Тэгээд хаалгаа тайлтал бас нөгөө нуудгай нь байж гэнэ. За тэгээд л ажилалаа эхлэж байтал дахиад хаалга дуугарч байна гэнэ шүү. Бүсгүй сандарч за яг одоо нөхөр ирлээ гэж бодоод залууг мөн адил шуудайнд хийгээд нөгөө залуустай зэрэгцүүлэн тавив.
Хаалга нээтэл яах аргагүй нөхөр нь байна гэнэ шүү.
Нөхөр: Өнөөдөр томилолт хойшлогдчилоо маргааш явахаар болсон гэж гэнэ тэгээд өрөөнд ортол гурван шуудаатай юм байж гэнэ гайхаад
-Энэ юун шуудайтай юмнууд вэ гээд эхнэрээс асуутал
Эхнэр: Аан ээж хөдөөнөөс юм явуулаад гэж гэнэ.
-Овоо доо, юу явуулсан юм болдоо гээд нөхөр эхний шуудайн хажууд очоод өшиглөж гэнэ. Тэгсэн өөдөөс нь "май май" гэж гэнэ.
Нөхөр: Өө ашгүй хонины мах явуулж гээд дараагийн шуудайг очиж өшиглөж гэнэ "мөө мөө" гэж гэнэ.
Нөхөр: Өө ашгүй үхрийн мах явуулж гээд сүүлчийн шуудайг очиж өшиглөж гэнэ гэтэл дуу гардаггүй ээ. Нөхрийн уур нь хүрээд улам хүчтэй өшиглөөд байж гэнэ тэгтэл
-Новш минь гурил дугардаг юм уу ямар гэж өөдөөс нь хэлжээ.
Хоёр хөл бөмбөгчин найз хоорондоо ийнхүү ярьж байна гэнэ. Хэрвээ хэн нэг нь нөгөө ертөнцөд очвол тэнд хөл бөмбөг тоглодог эсэхийг
мэдээд нөгөөдеө хэлнэ гэж тохирчээ.
Тэгээд нэг өдөр нэг нь нөгөө ертөнц рүү явж одов. Маргааш нь нөгөө найз нь ярьж байна гэнэ.
-Би энд ирчихээд байна. Чамд хэлэх сайн, муу хоёр мэдээ байна.
Нөгөө найз нь: Сайн мэдээг нь сонсъё.
-За.
-Энд хөл бембөг тоглодог юм байна.
-Муу нь?
-Энэ 5 дахь өдөр тэмцээнтэй гэж байна, тэнд чиний нэр байна лээ!
Хүмүүс намайг "хүүхэмсэг" гээд байхын. Би яасын, яг яс юман дээрээ тэр хүүхнүүд нь "надсаг" л байхгүй юу.
Олимпийн тоглолт ид явагдах vе. Дэлхийн бvх архичид цугларч хэн их уухаа шалгаруулах өөрсдийн олимпийг явуулахаар шийдэв. Тэмцээний vеэр жижиг шанагаар хутгаж уухаар шийджээ.
Тайлбарлагч:
-За ингээд дэвжээн дээр Америкийн тамирчин гарч ирлээ. Нэг дэх шанаг, хоёр, гурав, дөрөв, тав тасарчихлаа. За энэ харин америкийн тамирчныг дэвжээн дээрээс чирч буулгаж байхад тэр цаана Монгол тамирчин нэрмэлээр бие халаалт хийж суугаа харагдана.
-За хоёр дахь ээлжинд Францын тамирчин дэвжээн дээр гарч ирж байна. Нэг дэх шанага. Хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо, найм, ес... тасарчихлаа. Францын тамчирчинг чирж буулгалааа. Yгvй тэр монгол тамирчин нэрмэлээр халаалт хийсэн хэвээр байна.
-За Монгол тамирчин дэвжээн дээр гарч ирлээ. Бие халаалт маш сайн хийсэн харагдаж байна. За эхэллээ дээ. Нэг дэх шанага, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо, найм, ес, арав, арван нэг, арван хоёр, арван гурав... хорин нэг, хорин хоёр ... тасарчихлаа хөөрхий. За ингээд шанаганы тасарсан ишийг гагнах хооронд Монгол тамирчин маань үргэлжлүүлэн нэрмэлээр халаалт хийсээр байгааг та бүхэн харж байна.
Хадам ээж охиныдоо иртэл хүргэн нь маш ууртайгаар хувцасаа баглан зогсож байв.
Хадам: Юу болсон миний хүү, яагад уурлав.
Хүргэн: Би ингэж доромжлуулж амьдарч чадахгүй. Томилолтын ажил маань эрт дуусаад эхнэр рүүгээ "Ашгүй хайр нь 2 хоногийн өмнө эрт очихоор боллоо гээд" мэйл бичээд өнөө өглөө гэртээ иртэл нэг залуутай нүцгэн хэвтэж байсан. Одоо бүх юм дууссан. Саллаа
Хадам: Хүлээцтэй бай миний хүү. Цаад чинь шалтгаангүй тэгэх хүн биш, алив ээж нь нэг яриад юу болсныг нь тодруулаадхы.
Хэсэг хугацааны дараа хадам ээж инээмсэглэн гүйж ирээд "За тээр хэлээгүй юу, ямар нэг шалтгаан байж таараа гэж. Цаад чинь мэйлийг чинь уншаагүй гэжийн ш дээ".
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих