Б.ЗАЯА
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороон дахь "Ургах наран” хорооллын зүүн хэсэгт барилгын төмрийн худалдаа эрхэлдэг "Дөл түшиг” компани хууль бусаар ашиг олж байсныг ШӨХТГ-аас тогтоосон. Хятадын хөрөнгө оруулалттай тус компани худалдсан төмрийнхөө нэг тонн тутамд 60-80 кг дутааж ашиг олдог байжээ. Тодруулбал, энэ сарын эхээр тус компани барилгын төмөр худалдан авсан "Дега-Монгол” компанийн залуусыг хуурч 800 орчим мянган төгрөгийг нь залилжээ. Худалдаачид дутуу жинтэй төмрөө багцаар нь бэлтгэчихээд газар дээр нь жинлүүлэх монголчуудын хүсэлтээс эрс татгалздаг байна. ШӨХТГ-аас тус компанид удаа дараагийн шаардлага хүргүүлснээр зөрчлөө хүлээн зөвшөөрч залилсан компаниасаа уучлалт гуйн нөхөн төлбөрийг нь төлжээ.
ЗУУНЫ МЭДЭЭ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих