
ДМ-ийг үүсэн байгуулагдсан цагаас хойш амжилт олж хүрээгээ тэлэх бүрт, сонирхогч бүлгүүд биднийг МАН-ын, МАХН-ынх эсвэл тэр УИХ-ын гишүүнийх энэ хүнийх гэх мэт гүтгэлгийн шум зориуд тавьдаг.
Энэ удаа биднийг Монголын "хамгийн харамч нарийн хүн" гэгддэг УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярынх болгожээ. Сонин.мн дээр ийм мэдээ тавьсан байна./
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдвол огцроно
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг тогтоож өгөх хүсэлтийг Д.Даш тэргүүтэй иргэд Үндсэн хуулийн цэцэд гаргалаа.
Иргэн Д.Даш нарын "ДМ” нэгдэл нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, нэн даруй огцрох ёстой гэсэн бүх нийтийн санал асуулга явуулжээ. Зөвхөн Улаанбаатар хотод дөрвөн долоо хоногийн турш нийт 12 мянга орчим иргэн Ц.Элбэгдоржийг огцруулахыг дэмжин, гарын үсэг зуржээ. Тус бүлэгт орон нутгаас маш олон иргэд хандаж гарын үсгээ зурах, энэ аяныг үргэлжлүүлэх хүсэлт тавьж буй аж.
Хэрэв Үндсэн Хуулийн Цэц уг асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзвэл тэрээр огцрох юм.
Зарим улс төрчид уг "ДМ”нэгдлийг Ерөнхийлөгч Н.Энхбаярынх гэж ярьдаг бөгөөд тус нэгдэл Ц.Шинэбаярын Хамуг Монголын Хөдөлмөрийн Намын байранд байрладаг юм байна.
Э.Мягмардорж
https://www.facebook.com/dmnegdel/photos/a.1402932456652727.1073741829.1402550363357603/1579455622333742/?type=3&theater

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16975
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих