Хөдөлмөрийн Эрүүл мэнд судлалын төвөөс Хөдөлмөрийн яам, Щвейцарын хөгжлийн агентлаг Тогтвортой бичил уурхай төсөлтэй 2016 онд хамтран ажиллах төлөвлөгөө болон "Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл мэндийг сайжруулъя” уриан дор зохион байгуулж буй "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян 2016” арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Төв аймгийн Борнуур сумын 100 бичил уурхайчдыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулан, үндсэн болон жоншны 5 ордуудын хөдөлмөрийн нөхцөлтэй танилцаж, хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт судалгаа хийж хөдөлмөрийн нөхцөлд үнэлгээ өгөх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.
Ажиллах хугацаанд нийт 8 ажлын байранд эрүүл ахуйн бичил цаг уур /температур, харьцангуй чийглэг/, физик /гэрэлтүүлэг, шуугиан, доргион/-ийн хэмжилт хийж, аюулгүй ажиллагааны тандалт судалгаа хийж, Хөдөлмөрийн эрүүл ахуйн тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан тушаал, заавар, журмын хэрэгжилтийн байдалтай танилцсан байна.
Мөн "Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэсний ач холбогдол” сэдэвт сургалт явуулж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлээр зөвлөгөө өгчээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих