Дорнод бөхийн өргөөнөө "Миний гэр бүл, миний аз жаргал” сэдэвт нээлттэй өдөрлөг боллоо. Уг арга хэмжээг Монголын "Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг”, ХГБХХ, Хэрлэн сумын багуудын ажлын алба хамтран зохион байгуулсан. Өдөрлөг гэр бүлийн үнэ цэнэ, амьдралын сайн сайхан, эрүүл амьдралын талаар олон нийтэд сурталчлах, мэдлэг олгох зорилго агуулжээ. Өдөрлөгт Улаанбаатар хот болоод бусад аймаг хотуудаас төлөөлөл ирж оролцсон бөгөөд манай аймагт анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Өдөрлөг дуу хуур, бүжиг наадаан, тэцээн уралдаан хослон эхэлж ирсэн үзэгчдийг уйдаасангүй. Энэ арга хэмжээнд Дорнод гурван ихэр хөвгүүдийг аав ээжийн хамт уригдан ирж Монголын "Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг”-ийн Ерөнхийлөгч Ганболд, дэд ерөнхийлөгч Мөнхцэцэг нараас гарын бэлэг хүртсэн.
Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг нь дэлхийн 173 оронд салбартай Олон Улсын Гэр Бүл Төлөвлөлтийн Холбооны Монгол улс дахь салбар нийгэмлэг ба Бэлгийн болон Нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл сургалт сурталчилгаа,тусламж үйлчилгээ үзүүлдэг сайн дурын, төрийн бус байгууллага юм. Уг нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр Дорнод аймгийн Улаан загалмайн хороон дарга Б.Ганболд ажилладаг.
Уг өдөрлөгийн хүрээнд аймгийн төвийн 10 багийн 60 эмэгтэйг УЗХ-нд эмэгтэйчүүдийн үзлэг оношлогоонд хамруулан зөвөлгөө өгч, 30 гэр бүлийг НҮЭМ, гэр бүл төлөвлөтийн мэдлэг олгох өртөөчилсөн сургалтанд хамруулж, шилдэг гэр бүлийг алдаршуулах үйл ажиллагааг Дорнод бөхийн өргөөнд зохион байгууллаа. БОЭТ-ийн ЭХО-оношлогооны эмч Нарантуяа, МГБССН-ийн эмэгтэйчүүдийн эмч Адъяа, МГБССН-ийн эмэгтэйчүүдийн эмч Цэцэгмаа нар эмэгтэйчүүдийн үзлэг шинжилгээг хийлээ..
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих