Ижил хүйстэн. Энэ үгийг манайхан мэддэггүй байсан цаг саяхан мэт санагдана. Гэтэл одоо үгсийн санд маань байр сууриа нэгэнт бат нут эзлээд авчээ.
Тэд дотроо олон төрөлд хуваагддаг гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэх биз. Гомо, лесби, төрөлхийн болон олдмол гэдэг нь ч ойлгомжтой. Мөн эмэгтэй хувцас өмсдөг эрэгтэйг трансжендер, хүйсээ солиулсан эрэгтэйг нь лэйди бой, эр эм хоёулантай нь нөхцдөгийг бэй сексуалист гэх мэт хөвөрч өгнө дөө.
Нэг үеэ бодвол ижил хүйстнүүд цуглардаг цэнгээний нууцлаг хэд хэдэн газартай болж, эрхээ хамгаалж үзэсгэлэн яармаг зохион, жагсаал цуглаан зохион байгууллаа ч гэж сонсогддог болж. Трансжендер мисс Б.Солонгоо олны танил бүсгүйчүүдтэй рекламанд хүртэл тоглосон нь манайхан тэгтлээ жигшин зэвүүцдэг байсан нь ард хоцрох мэт.
Харин тэмцэх нэрийдлээр монгол гэх нэрийг барьсан хөдөлгөөнүүдийн панк эсвэл рок ч гэх үү стиль имижтэй залуус гомочуудыг оршуулгын газар аваачиж даажин тохуу хийснээр үл барам трансжендер нэг нөхрийг нүүрээр нь чулуунд үрсэн жигшүүрт хэрэг гарсан нь олны нүд чихнээс далдуур болоод өнгөрсөн. Ийн хүний ёсыг уландаа гишгэсэн үйлдлээ тэмцэл гэж ойлгодог нь элдэв хөдөлгөөний залуусын ухамсрын түвшнийг харуулж буй хэрэг.
Хотын гудамжаар дүүрэн бариу жодгор өмдтэй эр эм нь ялгагдахгүй эмэгтэйлэг залуус олширсныг нүдтэй болгон л харж буй. Олны танил эрхмүүд ч нэлээн хэдэн нэвтрүүлгээр энэ тухай дурдаад авна лээ.
Эрэгтэй хүн эрэгтэйлэг чанараа алдана гэдэг нь цайр дутагдсантай холбоотой гэж эмнэлгийн мэргэжилтнүүдийн зүгээс хэлж байна. Дээхнэ үед цайр нь гурил, гурилан бүтээгдэхүүнд агуулагддаг байсан ч орчин цагийн технологийн явцад алдагджээ.
Хамгийн гол нь бэлгийн энэ чиг хандлагатангуудын тоо олшрох тусам тэдний хүрээллийнхэн баясан хүлээж авдаг гэнэ. Тэдний хүрээ тэлэх нь хүн амаа өсгөх гэж ядаж буй Монгол шиг улс оронд ямар их хор хохиролтойг тунгаагаад нэг үзээрэй. Яагаад би бодох ёстой вэ гэж үү? Ингэхэд таны хүү, охин өсвөрийн насных бол ямар хүмүүстэй үерхэж нөхөрлөж байгаад анхаарал тавиад үзэхэд илүүдэхгүй.
Н.Цэнгэл
Эх сурвалж: Breakingnews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих