Чуулганы хаалт дөхсөн энэ өдрүүдэд Тавантолгойтой холбоотой шийдвэрүүд хэд хэдээрээ гарч таарч байна. Улсын Их Хурлын нэр бүхий 40 гишүүн санаачлан боловсруулсан "Таван толгойн нүүрсний ордыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоол өчигдөр З.Энхболдод хүрсэн байгаа. Нэгэнтээ гар бие оролцсон 40 хүн дэмжих кноп дарах нь тодорхой тул, Тавантолгойг сонгуулиас өмнө шийдэх юм байна гэсэн хүлээлт үүсээд байна. Мөн өчигдөр Засгийн газрын хуралдаанаар нэг асуудал шийдэгдсэн нь Тавантолгойд 51-ээс доошгүй хувийг эзэмшихээр тусгагдаад байгаа "Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайд "Саусгоби сэндс” компани өөрийн зардал, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолт явуулан 20 гаруй тэрбумын өрөө барагдуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрийн тухайд талуудын байр суурь янз бүр байна. "Саусгоби сэндс” компанийн толгой компани нь Хятад компани, гэтэл энэ компанийн өрийг даруулахын тулд "Эрдэнэс Таван толгой”-н баруун цанхид олборлолтын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч байгааг эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар онцолж байгаа. Тэр хэлэхдээ "Зүүн цанхийн чанар сайтай коксжих нүүрсний давхрагад TTJVCo гээд мөн Хятад компани олборлолт хийж байгаа. Үндсэндээ Эрдэнэс таван толгой бүхэлдээ хятадуудын мэдэлд ингээд очиж байна. Үндэсний Энержи Ресурс гэдэг компаниа дампуурлаа, өрөнд орчихлоо гээд баярлаж бахдах хэрнээ Хятадын компаниудыг болохоор өрнөөсөө гараа гээд Эрдэнэс Таван толгойд олборлолтын эрх өгч байгааг хараад үнэхээр ойлгохгүй юм. Монголчууд Монголдоо үнэ цэнэгүй болж байгаа юм уу даа хэмээн ярьж байгаа юм. Тэр хэлэхдээ Тавантолгой Хятадуудад очлоо гэж байна.
Б.Тамир
Эх сурвалж: Шуурхай.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих