Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Гааль, татварын ерөнхий газрын Дорнод аймаг дахь Гаалийн газар, Хавирга, Баянхошууны боомтууд, Петро чайна дачин тамсагийн 21 дүгээр талбай дахь гүний гааль зэрэг газарт авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр тусгайлсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх, авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг нь дээшлүүлэх, энэ чиглэлээр зөвлөх, арга зүйн удирдлагаар хангах, авлигын гэмт хэрэг, зөрчил гарч буй шалтгаан, нөхцөлийг тогтоох чиглэлээр ажиллажээ.Дорнод аймаг дахь Гаалийн газарт ажиллах явцад боловсон хүчний нөөц дутмаг байгаа нь ажиглагджээ. Тус газарт гаалийн улсын 59 байцаагч ажиллахаас 40 байцаагч ажиллаж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд одоо байгаа бүрэлдэхүүний 90 гаруй хувьтай тэнцэх хэмжээний буюу 35 орчим байцаагч томилогдоод 1 өдрөөс 11 сарын дотор дараагийн тушаал нь гарч, өөр ажилд томилогддог байна.Зарим нь бүр ирж ажиллаагүй байхад Буянт-Ухаа дахь Гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газар, Улаанбаатар хотын Гаалийн газар, Замын-Үүд дэх Гаалийн газарт шилжин томилогддог байна. Тиймээс АТГ-ын ажлын хэсэг энэ асуудалд анхаарлаа хандуулж, судалж байгаа аж
dornod.net

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих