Хууль
зүйн байнгын хорооны хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх
тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж дэмжлээ. Одоо тус байнгын
хорооны хуралдаанаар Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн
найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ цагт мөн Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах товтой байгаа ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс хуралдаж чадахгүй байна.
Тус байнгын хорооны хуралдаанаар:
- Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- "Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 3 гишүүн 2016.02.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийх юм.
Т.Энхэлээ
24tsag.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16995
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих