-Хөрөг гэснээс та нэрт яруу найрагч Данзангийн Нямсүрэн гуайн хөргийг зурсан гэдэг байх аа?
-Эрээнцавд Д.Нямсүрэн ахын гэрт нь миний "Хаврын урсгал” гэж зураг байгаа. Би Д.Нямсүрэн ахын тухай хоёр зураг зурсан. Нэг өдөр Д.Нямсүрэн ахыг энэ өрөөндөө авчирч суулгаад зурлаа. Тэгээд яг нүүр царайг нь зураад адилхан дүр төрх гаргаж байтал мань хүн, "Хөөе наадахаа зогсоогоод хоёулаа юу яая” гээд. /Шараа тайлъя гэсэн ажээ/ Тэгээд тэр өдрийн ажил байхгүй болсон. Д.Нямсүрэн ах дараа ирэхдээ яг зуруулна гээд явсан юм. Гэтэл аймаг руу буцаж ирж байхдаа бурхан болсон. Тэр дутуу зурсан хөрөг их түүхтэй. Манайхаас алга болоод, хэд хэдэн хүний гар дамжсаар эргээд ирсэн. Тэгж яваад юу ч биш болох нь гэж бодоод яруу найрагч М.Саруулдалайд бэлэглэсэн дээ. Тэр зураг дээр Д.Нямсүрэн ах өөрөө гарын үсэг зурсан байдаг юм.
/Нэрт зураач П.Мэлс агсантай хийсэн ярилцлагын хэсгээс. Дорнод нутаг, Дорнодын хүмүүсийн тухай ном минь удахгүй хэвлэгдэнэ/
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17013
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих