Тухайлбал Гааль, татварын ерөнхий газрын харъяа Замын-Үүд дэх Гаалийн газарт сүүлийн 3 жилийн хугацаанд хийгдсэн томилгоотой холбоотой судалгаанаас үзэхэд тус газарт 2015 онд 81 гаалийн байцаагчийг сэлгэн томилохдоо тэдгээрийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулаагүй, мөн тухайн албан тушаалд томилсны дараа мэдүүлгийг хянуулахаар ирүүлсэн, ажлын байрны тодорхойлолт, хуульд заасан шаардлага хангаагүй байцаагч нарыг томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн байна.
Мөн тухайн байгууллагын удирдлага өөрчлөгдөх бүрт байцаагч нарыг сэлгэн болон шилжүүлэн томилж байгаа нь төрийн жинхэнэ албан тушаалтныг хувь хүний үзэмж болоод улс төр, намын харъяаллыг харгалзан томилдог, түүнчлэн гаалийн улсын байцаагч нарын дунд Замын-Үүд дэх Гаалийн газарт ажиллах хүсэл, сонирхол их байдаг ч сэлгэн болон шилжүүлэн томилохдоо хуульд заасан шаардлага, шалгуур үзүүлэлт, тухайн нутаг дэвсгэрт хэдэн удаа томилогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэхгүй байгаа нь Төрийн албаны тухай хууль, Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт заасан "Гаалийн улсын байцаагчийг гаалийн газар, хороодод 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно” гэснийг зөрчсөн байна.
Иймд Гааль, татварын ерөнхий газрын даргад байгууллагынхаа хэмжээнд боловсон хүчин, хүний нөөц, томилгооны асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэх, цаашлаад ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллах талаар албан бичгийг хүргүүлээд байна.
Ч.Ган
zaluu.comТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих