Кёкүшюзан Д.Батбаяр АТГ-т ханджээ. Тэрээр сүүлийн өдрүүдэд олны анхааралд байгаа оффшор дансны асуудалтай холбоотойгоор өөрийгөө шалгуулахыг хүссэн юм байна. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос Панамын баримтуудыг ил болгосны дотор манай улсын 40 гаруй хүний нэрс байсан. Тэдний нэгээр тодорсон Кёкүшюзан Д.Батбаярыг Японы мафийн бүлэглэлтэй холбоотой гэгддэгийн хувьд оффшор дансны хэрэгцээ шаардлагатай байдгийн болов уу гэх хардлага дагаад байсан. Харин Д.Батбаяр өөрөө хэлэхдээ "Надад оффшор данс байгаа. Гэхдээ 25 жилийн өмнө тухайн үед Японд барилдаж байхдаа цалингаа авдаг байсан данс байгаа юм. Тэнд амьдарч байсан учраас 4, 5 данс нээлгэсэн байсан. Харамсалтай нь хаалгаагүй. Одоо бол мөнгө байхгүй. Харин гадуур яригдаад байгаа шиг оффшор данс байхгүй. Очиж үзээ ч үгүй. Татвараас зайлсхийсэн зүйл байхгүй” гэж байсан бөгөөд ямар ч байсан АТГ-аар шалгуулахаар шийджээ. Тэрээр "Намайг оффшор бүсэд данстай талаар монголын төдийгүй японы хэвлэлүүдээр бичиж байна. Тиймээс энэ асуудлыг шалгаж, үнэн мөнийг тогтоож өгөөч” гэж хандсан гэнэ.
Эх сурвалж: Шуурхай.мн Б.Тамир
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих