Дорнод аймгийн Чойбалсан хотод "Хавдрын эсрэг” аян дөрөвдэхь удаагаа
явагдаж Хавдар судлалын үндэсний төвийн 11 эмч мэргэжилтний
бүрэлдэхүүнтэй баг Дорнод аймгийн 1500 орчим хүнд үзлэг оношилгоо
хийлээ. Хөдөө орон нутгийн хүн ардын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд
өөрийн хувь нэмрээ оруулж байгаа эмч Г.Пүрэвдорж, Н.Юмчинсэрчин нарыг
Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Батбаяр Чойбалсан
хотын "Тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан. Тус хоёр эмч Чойбалсан
хотод гуравдахь удаагаа ажиллаж, мэргэжлийн өндөр ур чадвараар
чирэгдэлгүй, чанартай эрүүл мэндийн үйлчилгээг орон нутгийн ард иргэдэд
үзүүлж байгааг нь үнэлэн шагнаж урамшуулсан юм. Хүн амын нас баралтын
дийлэнх хувийг хавдраар өвчлөгсөд эзэлж буй өнөө үед өөрийн орон нутагт
үндэсний хэмжээний эмч нараар үзлэг оношилгоо хийлгэн өвчлөлтийг эрт үед
нь илрүүлэн эмчлүүлэх боломж олдож байгаа нь Чойбалсанчуудын хувьд
томоохон аз завшаан юм. Хөдөө орон нутгийн иргэд Улаанбаатар хотод очиж
хавдрын үзлэг оношилгоонд ороход ихээхэн цаг хугацаа хөрөнгө мөнгө
зарцуулдаг. Харин "Хаан банк”-аас санаачлан зохион байгуулдаг "Хавдрын
эсрэг” аян хөдөө орон нутгийн иргэдэд цаг, мөнгөө хэмнэн өөрийн нутаг
орондоо эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай авах боломжоор бүрдүүлдгээрээ
онцлогтой юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17036
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих