Санхүүгийи зах зээл эргэж уруудах магадлалтай байгаа ч эргэлзээнд буй хөрөнгө оруулагчид алтанд итгэж хэмжээгээр хөрөнгө оруулалт хийж байна. Bank of America Merrill Luness-ийн мэдээлж байгаагаар, хөрөнгө оруулагчид, өнгөрсөн 11 долоо хоногт 13.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг алтны зах зээлд хийжээ.
Энэ нь 2009 оны санхүүгийн хямралаас хойш алтны зах зээлд тасралтгүй хийгдэж буй хамгийн том орлогын урсгал болоод буй. Эдийн засгийн хямралаас айн дагжиж буй хөрөнгө оруулагчид хамгийн найдвартай хөрөнгө оруулалт хэмээн алтанд анхаарлаа хандуулж эхэллээ. Үнэт цаасны зах зээлийн уналт, санхүүгийн хямрал хөрөнгө оруулагчдыг түгшээж буй энэ үед алтны ханш өсөх хандлага ихээхэн сонирхол татаж байгаа. Алтны ханш энэ онд 15 хувиар өсч, унци нь 1221 ам.долларт хүрч хувьцаа болон бондын зах зээл томоохон эерэг нөлөө үзүүлж буй. Яг энэ огцом эрэлт, сэргэлтийг ажигласан хөрөнгө оруулагчдад санхүүгийн зах зээл их хэмжээгээр уналтад орж буй энэ үед алтанд бооцоо тавьж, хөрөнгө оруулалт хийж байна. Санхүүгийн салбарын тотогчдод алтнаас гадна газрын тосны үнийн уналт зогссон нь эдийн засгийн хямралаас айх түтшүүрийг бага ч гэсэн бууруулж буй нь сайны дохио.
The Dow Jones хувьцааны ханшны индекс хоёрдугаар сарын 11-нээс хойш 2000 оноогоор өссөн энэ жилийн санхүүгийн салбарын төрхийг эерэг тал руу нь эргүүллээ. Гэхдээ энэ хандлагад зарим шинжээч эсрэг байр суурьтай байгаа юм. Тухайлбал, Barclays-ын шинжээч Кевин Норриш "Энэ гэнэтийн, итгэмээргүй өсөлт нь ирээдүйд санаа зовоож байна. Магадгүй энэ өсөлт биднийг дахин хуурч магадгүй” хэмээн саяхан бичсэн нийтлэлдээ дурджээ. Ямар "гэнэтийн бэлэг” санхүүгийн зах зээл болон хөрөнгө оруулагчдыг хүлээж байгаа вэ гэдэгт зарим шинжээчийн санаа зовниж байна. Америкийн Холбооны нөөцийн банк хүүгийн хэмжээгээ өсгөх юм бол санхүүгийн тогтворгүй байдал удахгүй эргэн ирж магадгүйг шинжээчид анхааруулж буй. Түүнчлэн хүүгийн сөрөг хандлага нь санхүүгийн салбарт, тэр дундаа Европ, Япон бусад улсад нь төсөөлөөгүй муу үр дагавар авч ирнэ хэмээн зарим шинжээч таамаглаж буй. Америкийн Төвбанкны зүгээс өнгөрсөн долоо хоногт дэлхийн санхүүгийн салбарын эрсдэлд алтны зах зээл эергээр нөлөөлнө хэмээн мэдэгдлээ. Мөнгөний уналттай давхацсан эдийн засгийн зогсонги энэ үед эдийн засгийн өсөлт сул, ажилгүйдлийн өсөлт, үнийн огцом уналт зэрэг хүндрэл дагуулахаар байгааг сануулж байна.
АНУ-ын эрх баригчид 1970 оны ОРЕС газрын тосоо татсанаас эрчим хүчний үнэ огцом өсч байсан муу туршлагаас ихээхэн эмээж байгаа билээ. Америкийн Төвбанк "Хөрөнгө оруулагчид инфляц хэт өсч, дифляц болох эрсдэл байгаа эсэхэд ихээхэн анхаарлаа хандуулж байна” хэмээн бичжээ.
Мөнгөний уналттай давхацсан эдийн засгийн зогсонги байдал улам нэмэгдэж байгаа нь том эрсдэл. Гэхдээ энэ мөчлөг нь удаан өсөлт, өндөр инфляц нь санхүүгийн зах зээл, тэр дундаа голлох түүхий эдийн ханшийг гацааж, зогсонги байдалд авч ирэх эрсдэлтэйг олон улсын шинжээчид хэлж байна. Ялангуяа газрын тос, алтны ханшид урт хугацаанд өсөлт ажиглагдахгүйн дээр нийлүүлэлт нь давж гарах эрсдэл буйг санууллаа. Гэхдээ алтны ханш он гарсаар гэнэт огцом өссөн. Шаргал металлын зах зээл цаашид улам өсч, орон зайгаа тэлэх хандлага бийг эрдэс баялгийн шинжээчид хэлж байна. Түүнчлэн алтны ханш энэ оны төгсгөл үеэр ахин 10 орчим хувиар өсч, унци нь 1350 ам.долларт хүрнэ хэмээн тэд найдаж буй.
Б.УУГАНБАЯР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих