Орлогогүй болон орлого багатай иргэд амьжиргааныхаа түвшинг дээшлүүлэхийн тулд ямар нэгэн бизнес эрхлэхийг хүсдэг. Гэвч ямар бизнес эрхлэхээ, хаана хэнд хандахаа, яаж эдийн засгийн эх үүсвэртэй болохоо мэдэхгүй байх нь элбэг. Тиймээс сумын ИТХ-ын "Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хороо”-ноос дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Хэрлэн сумын иргэний танхимд жижиг дунд бизнес эрхлэх сонирхолтой иргэдэд "Төсөл бичих аргачилал” сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Хэрлэн сумын 10 багаас 40 иргэн хамрагдав. Сургалтаар бизнес гэж юу?, бизнес төсөл яаж бичих вэ?, бизнес эрхлэхэд юу чухал вэ? гэх зэрэг хичээлүүд явагдаж иргэдэд мэдээлэл өглөө. Сурсан мэдсэн зүйлээ амьдралд үр ашигтай хэрэглэх нь чухал гэдгийг сургалтад хамрагдагсад хэлж байв.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих