Цайны ёслолоороо дэлхийд алдартай
Япон улсад анх цай уух нь гол төлөв хааны ордны ноёд болон буддын шашны
ёс жаягийн хvрээнд vйлддэг ёс заншил байлаа. Энэ утгаараа цайг тэр
хvрээнийхэн л тарьж, ургуулдаг байсан байна. Харин цаг хугацаа
өнгөрөхийн хэрээр хаад ноёд, лам нараас гадна дайчин баатрууд цайны
амтанд орж, зөвхөн цай бэлтгэх, уухад зориулсан өрөөг тусгайлан
бэлтгvvлдэг болсон ажээ. Мөн цайг vнэр болон амтаар нь ямар төрлийнх
болохыг нь таних тэмцээн, уралдааныг хvртэл зохион явуулж, нийтийн
хэрэглээ болох vндсийг нь тавьсан байна. Ингэснээр зөвхөн зугаа цэнгэл,
эмчилгээ, шашны зан vйлд ашиглах төдийгvй явцуу хvрээний цайны хэрэглээ
нь олон зуун жилийн турш хөгжин, хувирсаар япончуудын vндэсний баялаг,
өв соёлын нэгэн салшгvй хэсэг болсон байна. Тэгвэл өнөө цагт цайны ёслол
нь япон vндэсний ёс заншлын дагуу цай чанаж зочид, төлөөлөгчдөө дайлдаг
урлагийн төрөл болтлоо хөгжсөн байна.
Японы цайны урлаг
Энэхүү цайны ёслолд зөвхөн цайгаар үл барам эзэн ба зочид хоорондын
найрсаг уур амьсгал, цайны багаж хэрэгслийн талаар гүнзгий ойлголт,
өрөөнд тавьдаг зураг болон цэцгийн өнгө үзэмжийн зохицол гэх мэтийн тал
бүрийн зүйл хамаардаг тул япончууд цайны ёслолыг ерөнхий урлаг хэмээн
үзэж маш их ач холбогдол өгдөг.
Түүнчлэн цайны ёслолыг Азүчи Момоямагийн үед Сэн но Рикюү гэдэг
мэргэжлийн цайны ёслолын багш улам боловсронгуй болгосон. Өнөөдөр Сэн но
Рикюүгийн уламжлалыг залгамжилсан гурван гол урсгалаас гадна өөр хэд
хэдэн урсгалууд байдаг байна.
Японы цайны урлаг
Цайны ёслолд хэрэглэдэг цайны идээ нь маш нунтаг ногоон өнгөтэй байх ба
түүнийг аяганд хийн дээрээс нь буцалсан ус нэмж, зориулалтын сойз
хэлбэртэй зүйлээр хутган хөөсрүүлж зочиндоо өргөн барьдаг. Тvvний амт нь
маш өвөрмөц төдийгvй цайг уухаасаа өмнө чихэрлэг зvйл идвэл гашуун амт
нь дарагддаг ажээ. Зочин нь эзэн болон хажуудаа сууж буй зочдод ёслон
цайны аягыг атган нар зөв эргүүлж үнэт цайны аягыг хүндэтгэж даруухан
сэтгэлээ илэрхийлэхийн тулд буруу талын амсарт амаа хүргэж уух гэх зэрэг
ёс байдаг.
Японы цайны урлаг
Орчин vед япончууд цайны ёслолоо улам баяжуулан сайжруулахын хэрээр
гадаадын хvмvvст зориулсан цайны ёслолыг их хийх болжээ. Тиймээс зочдоо
шалан дээр япон маягаар суулгах биш харин сандал дээр суулгах мэтээр
уламжлалт ёсыг нилээд хялбаржуулсан байгаа тул ямар ч ёс мэдэхгvй
оролцсон ч санаа зовох зvйлгvй болсон байна.
Ёслолын дараалал:
Оролцогчид үндэсний хувцас болох кимоног өмсөж чимээгүй ёслолын
өрөөнд орж сууна.
Эзэгтэй ёсололын гардагч хантог танилцуулж мэндчилнэ.
Түрүүлж зузаан цаасан дээр окаши үндэсний боорцог иддэг. Дараа нь
цайгнайруулж зочдод барина.
Аягыг авахдаа ёслоод баруун гараараа авна.Зүүн гараараа аягыг түшиж
авна.
Хэрэв аяга ямар нэгэн хээ зурагтай байвал зураггүй талаас нь ам
хүргэж ууна.
Уусны дараа баруун гарын эрхий, долоовор 2 хуруугаар уусан амсрыг
арчина.
Аяганы хээ угалзыг танд яаж чиглэж өгсөн байсан яг тэр хэвээр нь
буцаах ёстой.
Эх сурвалж: Etoim.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17067
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих