Бид бүхний өдөр тутам хэрэглэж байгаа Григорийн цаглабар бол дөрвөн улирал, 12 сар, 365 хоногтой нарны тоолол. Харин хөлбөмбөгт Григорийн цаглабарын хоёр он дамнасан "хөлбөмбөгийн улирал” гэсэн ойлголт, нэр томъёо байдаг. Тухайлбал өнгөрсөн 2015 оны намар есдүгээр сард эхэлсэн Европын Аваргуудын лигийн тэмцээн энэ 2016 оны тавдугаар сарын 28-нд Испанийн Мадрид хотын хоёр баг "Реал”, "Аглетино” клуб финалд тоглосноор дуусна.
Үүнтэй нэгэн адил Европын хөлбөмбөгийн холбоо-УЕФА-гийн холбооны гишүүн Ангаи, Испани, Герман, Итали, Португал, Франц тэргүүтэй нийт 55 улсын ширэн бөмбөгтнүүдийн аварга шалгаруулах тэмцээн 2015 оны намар эхэлсэн бөгөөд энэ 2016 оны тавдугаар сард бүгд өндөрлөлөө. Өөрөөр хэлбэл Европын 2015-2016 оны хөлбөмбөгийн улирал дуусч байгаа хэрэг. Нэгэнт 55 орны хөлбөмбөгийн лигийн аварга болон хоёр, гуравдугаар байрын баг тодорсон учраас 2016-2017 оны хөлбөмбөгийн улиралд Аваргуудын лигт өрсөлдөх эрх авсан нийт 72 багийн нэр бас тодорхой боллоо. Гэхдээ эдгээр багийн оролцох эрх нь хоёр зэрэглэлтэй.
Аваргуудын лигийн хэсгийн 32 багийн шигшээ тоглолтод топ лигүүдийн тэргүүлэх чансаатай 22 багийг шууд оролцуулах дүрэмтэй байдаг нь нэгдүгээр зэрэглэлийн эрх гэж ойлгож болно. Иймээс одоо эдгээр 22 клубийн нэр тодорсон байгаа. Үлдсэн 10 орон зайн төлөө бусад багт анхан шат, сонгон шалгаруулалт, урьдчилсан шат гэх мэт даваанд таарсан учраагаа удаа дараа хожсоор дээшээ гарч ирэх боломж нөхцөл олгосон эрх нь хоёрдугаар зэрэглэлийнх юм. Өөрөөр хэлбэл хөлбөмбөгийн 55 баг өвөр хоорондоо өрсөлдсөөр шалгаруулалтын замд 45 нь хасагдаж ердөө 10 клуб л шууд эрх авсан 22 баг дээр нэмэгдэж орж ирснээр хэсгийн тоглолтын шигшээ 32-ыг бүрдүүлэх юм.
Ер нь Аваргуудын лигийн найман хэсэгт дөрөв дөрвөөрөө хуваагдан өрсөлддөг шигшмэл 32 багийн тэмцээнд оролцох эрхийг авна гэдэг нь, манай үндэсний бөхөөр жишвэл юуны түрүүнд 512 бөхөөс дөрөв давж 32-т шалгарах төвшин гэж ойлгож болно. Улсын баяр наадмын тавын даваанд гарч ирэн 32-т үлдсэн хүчтэнүүд цаашаа сайн барилдаж залуу бөх бол улсын цолонд хүрч, цолтой нь нь цолоо ахиулж улмаар түрүүлж үзүүрлэхийн төлөө, хөлбөмбөгөөр бол финалд шалгарах зорилгоо биелүүлэх анхны алхам хийдэг билээ.
Өнгөрсөн жилээс эхлэн шинэ дүрмээр Аваргуудын лигийн найман хэсгийг тэргүүлэх сугалааны "А” сагсанд хөлбөмбөгийн топ долоон лигийн шинэ аварга долоон багийн, дээр нь Аваргуудын лигийн отгон аваргын, нийт найман нэрийг хийдэг болсон. Энэ нь 2015-2016 оны хөлбөмбөгийн улирлаас хэрэгжүүлж буй дүрэм юм. Өмнө нь Аваргуудын лигийн тэмцээнд удаа дараа амжилтгай оролцсон гэдэг үндэслэлээр тухайн онд улсынхаа лигт түрүүлээгүй байсан ч нэрийг нь хэсэг толгойлох сугалааны "А” буюу нэгдүгээр сагсанд хийдэг байв.
Бодитой жишээ татахад, энэ улиралд "Барселон” клуб Испанийн ла лигт аваргалсан учраас хэсэг тэргүүлэх "А” сагсанд нэр нь шууд бичигдэнэ. Харин Аваргуудьга лигт 10 удаа түрүүлсэн үзүүлэлтээрээ өмнөх жилүүдэд үргэлж "А” сагсанд бичигддэг байсан алдарт "Реал М” ла лигтээ хоёрдугаар байрт орсон тул энэ удаад ийм эрх эдлэх нь уг нөхцөлөөр хаалттай. Гэхдээ одоо "Реал М” клубт "А” сагсанд бичигдэх ганцхан боломж байгаа. Тавдугаар сарын 28-вд Италийн Милан хотын "Сан-Серо” цэнгэлдэх хүрээлэнд болох Аваргуудын лигийн финалд "Атлетико М” багийг хожиж түрүүлбэл дээр дурдсан шинэ дүрмийн "отгон аварга” гэсэн заалтын дагуу хэсэг тэргүүлэх эрх авна. Хожигдвол сугалааны хоёрдугаар сагс "В”-д орно. Дашрамд онцлоход, эсрэгээрээ "Атлетико М” хожиж отгон аварга болбол Аваргуудын лигийн найман хэсгийг тэргүүлэх сугалааны"А” сагсавд бичигдэх юм. Хожигдвол сугалааны хоёрдугаар сагс "В”-д орно.
Мадрид хотын эдгээр хоёр багийн аль нь хожиж аваргын цом авч, улмаар сугалааны "А” сагсанд бичигдэх эрхтэй болохыг тавдугаар сарын 28-ны орой бид бүгдээр харах болж дээ. Финалын тотолтын "Сан-Серо” стадион нь 81 мянган үзэгчийн суудалтай. "Реал М”, "Атлетико М” баг тус бүрийн хөгжөөн дэмжигчдэд 20 мянга, нийт 40 мянган тасалбар зориулсан байгаа. Нэг тасалбарын үнэ нь 70-440 евро ажээ.
АВАРГУУДЫН ЛИГИЙН ШИГШЭЭ 32-ЫН НАЙМАН ХЭСЭГ ТУС БҮРИЙГ ТЭРГҮҮЛЭХ БАГ. ӨӨРӨӨР ОНООЛТ ГАРГАХ СУГАЛААНЫ "А” САГСНЫХ ГЭЖ ГОРЛЭЖ БОЛНО
1. "Бавари М” (Германы аварга)
2. "Барселон” (Испанийн аварга)
3. "Бенфика”(Португалийн аварга)
4. "ПСЖ”(Францьш аварга)
5. "Ювентус” (Италийн аварга)
6. "ЦСКА” (ОХУ-ьш аварга)
7. "Лейстер” (Английн аварга)
8. "Реал М”-"Атлегико М” (финалд хожсон нь)
АВАРГУУДЫН ЛИГИЙН ХЭСГИЙН ТОГЛОЛТОД УРЬДЧИЛСАН ШАТГҮЙГЭЭР ШУУД ОРОЛЦОХ ЭРХ АВСАН БАГ
1. "Реал М”-"Атлегико М” (финалд хожигдсон нь)
2. "Борусси Д” (Герман)
3. "Арсенал” (Анши)
4. "Севилья” (Испани)
5. "Наполи” (Итали)
6. "Байер Л” (Герман)
7. "Базель” (Швейцарь)
8. ‘Тоттенхэм” (Анши)
9. "Динамо К” (Украин)
Ю."Лион” (Франц)
И."ПСВ”(Голлавд)
12. "Споргинг” (Португал)
13. "Брюгге» (Бельги)
14. "Бешикгаш” (Турк)
Б.ЕРЭНТЭЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих