Нэг өдөр хонинд явна гэхээс бүүр дургүй хүрч явахгүй гэж урваганадгаараа урваганасанд аав "Хонь шиг амгалан амьтан хаа байна. Тэнгэр тогтуун, бэлчээр соргог бол гэрийн гаднаас л налайгаад бэлччихнэ. Нар даган налайсаар байгаад л хотондоо ороод ирнэ. "Юу юуны туханд хүрээгүй байхад нь адуу шиг сэргэлэн, үргэж бусгасан мал дагуулчихаар сэтгэл нь тогтноогүй баг залуу хүн бодох санах юмгүй ойворгон сагсуу ч болж мэднэ. Хар нялхаасаа хонь хариулсан хүн гэдэг чинь ядаж л унасан мориныхоо амьсгааг дарахтай болдог юм. Мориныхоо амьсгааг даран сажилж явах зуураа л хүн чинь хэлсэг үг, хийсэн үйлээ цэгнэн боддог юм. Учир зүггүй чавхдаж яваа амьтан ямар юм аа бодох вэ дээ" гэж үгээ зөөн тавин өгүүлэв.
Дүгнэлт:
Мал маллах арга ухаанаар хүртэл хүнийг хүн болгодог гэдэг үнэн шүү. Яаг л үүнтэй адилаар дандаа би дэвэрсэн, хөөрсөн хүний номыг уншаад байж болохгүй байх нь. Хааяа ч гэсэн ийм өгүүллэг уншихад ямар их зүйл бодогдуулдаг юм бэ. Юманд учир, модонд мөчир гэдэг нь л энэ байх. Д. Батбаяр гуайн шилмэл өгүүллэгүүдээс уншаарай найзуудаа! Та лав нэгийг бодож, хоёрыг тунгаана гэдэгт би итгэж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих