Бразилийн Рио-Де-Жанейрод Олимпийн
наадамд бэлтгэж байсан Испанийн дарвуулт завины тамирчид руу хоёр гар
буугаар зэвсэглэсэн өсвөр насны таван дээрэмчин халдсан тухай "Ройтерс”
агентлаг мэдээллээ.
Бээжингийн олимпийн аварга Фернандо Эчаварри, дэлхийн аварга бүсгүй Тара Пачеко болон дасгалжуулагч Санти Веласкес нарыг өнгөрсөн бямба гаригийн өглөө Рио-Де-Жанейрогийн Санта-Тереса дүүрэгт хоолонд орохоор явж байхад энэ хэрэг гарчээ. Залуу дээрэмчид тамирчдын амь насанд халдаагүй ч биедээ авч явсан мөнгийг нь дээрэмдээд зугтсан байна.
Б.БАРС
Эх сурвалж: www.polit.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17094
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих