УИХ-ын гишүүн М.Зоригт заналхийлэлд өртсөн байна. Тодруулбал түүнд "Үхэж далд орооч", "Чамайг олны өмнө цаазлах юмсан..." гэсэн хараалын үгтэй мессэж иржээ.
Тиймээс эрхэм гишүүн ямар нэг
сүрдүүлгэд өртсөн бүхэн хов мэдүүлдэг болсон жишгээр Хуульзүйн сайд
Х.Тэмүүжинд хандан алтан хошуу өргөөд өмжлаа.
Хэдхэн
өдрийн өмнө "Люмино"-ын Баажи орой үдэш танихгүй хүмүүс гэрийнх нь
хаалгыг нүдэж сүрдүүлсэн талаар мөн л сайдад гомдол мэдүүлж байсан юм.
Энэ мэтээр Х.Тэмүүжин сайд сүрдүүлгэд өртөгсдийн гомдлыг твиттерээр дамжуулан хүлээн авах том ажилтай болох шив.
М.Зоригт гишүүнийг заналхийлсэн этгээдийн хувьд мессеж явуулсан
этгээдийн утасны дугаар тодорхой байгаа учраас хэн гэдэг нь тун удахгүй
тодорхой болох биз ээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих