Монгол Улсын Их сургуулийн Утга зохиолын тэнхимийн багш, СГЗ,доктор проффесор С.Дулам"... өнөөгийн монголчууд биднийг өдий зэрэгт хүргэсэн ачтан бол монгол домог зүй, дөрөв таван зуугаар тоологдох баатарлаг туульс, "Монголын нууц товчоо", "Гэсэр", "Жангар" маань юм шүү дээ. Тэгээд чухам "ямар ухна ухаанд нь үхэхлээрээ" үр хүүхдийг маань эдгээр ачтнаас нь салгаж таслах санаа төрөөд байгааг ойлгохгүй юм. Бусад хичээлд нь уусгаад, "дайвар бүтээгдэхүүн" болгоод заачих юм шиг яриагаа дахиж л битгий улиглаж үзээрэй. Нам даган навсаганаж яваад албан тушаал олж авснаа ухаантай болчихсон гэж бүү андуурцгаагаарай. Тэр чинь энэ хорвоогийн хамгийн хэврэг, насгүй зүйл болохыг амьдрал та нарт харуулах болно. Тэрэн доорхиноо хаанахын, хэний захиалгаар ийм зүйл хийгээд байгаагаа шулуухан хэлсэн нь дээр..."
garag.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17112
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих