М. Уранцэцэг шилдэг жүдоч гэдгийг би хүлээн зөвшөөрнө
Монголын №2 жүдоч Казахстанд №1 болов. Өнгөрсөн жилээс хойш уйгагүй зүтгэсэн олон улсын хэмжээний мастер Казахстаны тэргүүн жүдоч, kлимпийн гол найдвар нь болоод байна. Тус улсын нэрийн өмнөөс Риогийн kлимпод оролцох түүнд казахууд тун их итгэл хүлээлгэж, Отгоо мастер ч хэдийнэ байр сууриа бэхжүүлжээ. Тэгвэл тэрбээр Алматы хотод болсон гранпри тэмцээнд түрүүлснийхээ дараа Казахстаны хэвлэлд анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байна. "Today.kz” агентлагт өгсөн ярилцлагадаа тэрбээр олимпийн аварга болох зорилготой байгаагаа хэлжээ. Ингээд түүний ярилцлагыг товчлон хүргэе.
-Түрүүлсэнд баяр хүргэе. Шигшээ барилдаанд та Солонгосын бөхтэй таарлаа. Олон удаа таарч байна даа?
-Олимпийн эрхийн оноо олгох сүүлчийн гранпри учраас олон тамирчин иржээ. Бүх өрсөлдөгчөө маш сайн судалсан учраас түрүүллээ. Энэ тэмцээний өмнө би Солонгосын жүдочид хоёр удаа ялагдаж, нэг ялсан. Харин Алматыд хожлоо. Ингэснээр бидний харьцаа 2:2 болов. Миний ялалтад хөгжөөн дэмжигчид нөлөөлсөн гэж бодож байна. Миний нэрийг дуудаад уухайлахад эрч хүч нэмэх шиг л болсон. Өрсөлдөгчөөсөө илүү байгаагаа ч мэдэрсэн.
-Таны хамгийн том амжилт бол олимпийн эрхээ авлаа. Баярлаж байгаа биз?
-Тэгэлгүй яах вэ. Нэг жилийн өмнө бүх зүйлээ тэгээс эхэлж байлаа. Олимпод оролцохын тудд жилийн хугацаанд уйгагүй хөдөлмөрлөсөн. Амрах ч зав байсангүй. Эцэст нь эхний зорилгоо биелүүлж Риог зорих болсондоо баяртай байна. Би олимпийн наадамд барилдах хүсэлтэй учраас алхам алхмаар урагшилж явна. Нэгэнт олимпийн эрхээ авсан учраас одоо миний өмнөө тавьж буй хамгийн том зорилго олимпийн аварга болох.
-Та Казахстаны иргэн болоод анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгч байна. Өөрийнхөө тухай яриач?
-Би 1992 онд Улаанбаатар хотод төрсөн. 2008 оноос жүдогоор хичээллэж эхэлсэн. Анх сонирхож секцэнд бүртгүүлсэн бол удалгүй анхны ялалтаасаа урам авч жүдод дурлаж байлаа. Одоо бол миний амьдралын салшгүй нэг хэсэг.
-Жүдогоос өөр спорт сонирхдог уу?
-Тийм ээ. Завтай үедээ уран сайхны гимнастик үзэх дуртай. Маш сайхан спорт.
-Казахстанаас урилга аваад юу бодож байв. Шинэ газартаа дасах хэцүү байв уу?
-Бүх зүйл шинэ учраас бага зэрэг санаа зовсон тал бий. Гэхдээ саналаас татгалзаж Монголд үлдсэн бол надад олимпод оролцох боломж байгаагүй.
Гэтэл миний зорилго, мөрөөдөл олимпийн наадам шүү дээ. Тиймээс иргэншлээ солихоор шийдсэн. Рио 2016 бол миний иргэншлээ солих хамгийн том шалтгаан. Өөр юу ч биш. Тэгээд шинэ газаргаа ирээд маш хурдан дассан. Яагаад гэвэл ирсэн даруйдаа л би маш олон найзтай болсон. Бүгд л надад чин сэтгэлээсээ тусалдаг.
-Гэрийнхэн тань юу хэлсэн бэ?
-Миний шийдвэрийг хэн ч зогсоож дийлэхээргүй байсан. Тиймээс надад амжилт хүсээд л үдсэн дээ, намайг. Намайг шийдвэрээ гаргахад зогсоох гзж оролдсон хүн байхгүй. Ятгаад нэмэргүй гэдгээ мэдэж байсан болохоор тэр биз.
-Казах хэл сурсан уу?
-Орос, казах хэл бага багаар сурч байгаа. Шигшээ багийнхан маань хэллэг, дуудлагыг нарийн зааж өгдөг. Одоо бол багийнхантайгаа чөлөөтэй харилцаж чадна.
-Хоол ямар байна вэ?
-Монгол, казах хоол төстэй учраас хүндрэл алга. Надад яг сайхан таарч байгаа.
-48 кг-ын жинд Монголын М.Уранцэцэг хамгийн шилдэг нь. Одоо ч хэвээрээ байна. Та түүнийг гурав дараалан ялсан. Тэр таны гол өрсөлдөгч мөн үү?
-Монголд байхдаа бид хамт бэлтгэл хийдэг байлаа. М.Уранцэцэг Монголын хамгийн шилдэг, хүчтэй жүдоч гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Гэсэн ч би мөрөөдлөө биелүүлэхийн тулд өөр орны иргэншилтэй болсон. Анх Казахстаны багийн өмсгөлтэй дэвжээнд гарч Уранцэцэгтэй барилдахад надад үнэхээр хэцүү байсан. Гэвч миний хүсэл мөрөөдөл намайг ялан дийлж, түүнийг ялах хүсэл маань илүү байлаа. Түүнийг ялахад миний дасгалжуулагч маш их тусалсан. Бид олон жил хамт бэлтгэл хийсэн учраас дасгалжуулагч маань Уранцэцэгийн сул талыг маш сайн судалсан байна. Яг л багшийн хэлснээр барилдахад түүнийг ялж чадсан. Бид хоорондоо 11 удаа барилдахад Урнаа зургаа, би тав ялсан. М.Уранцэцэг хүчтэй өрсөлдөгч мөн. Гэхдээ надад олимпийн аварга болох хүсэл мөрөөдөл маш их байна. Үүний төлөө би ямар ч хүчтэй өрсөлдөгчтэй таарахад бэлэн.
-Чөлөөт цаг байдаг уу. Хэрвээ тийм бол хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Бараг байхгүй. Долоо өдрийн зургаад нь бэлтгэлтэй. Өдөрт 2-3 удаа бэлттэл хийх үе ч бий. Зөвхөн ням гарагт л амарна. Энэ өдөр гэртээ амарч, хүч чадлаа сэргээхийг илүүд үздэг. Амралтаараа жүдогийн бичлэг үзэж өрсөддөгчөө судалдаг.
-Таны ачаар Монгол, Казахстаны жүдочид ойр дотно болсон мэт санагддаг?
-Хоёр орны жүдочид эртнээс нөхөрсөг харилцаатай байсан. Хамтарсан бэлтгэл хийж, дараа нь хоолонд ордог байлаа. Намайг зарим нь хоёр орны хооронд соёлын элч болжээ гэж наргидаг. Зөвхөн жүдогийн шигшээ гэлтгүй хоёр орон ч найрсаг сайхан харилцаатай шүү дээ.
-2020 оны олимпийн талаар бодож байна уу?
-Риогнйн олимпийн наадамд амжилт гаргасны дараа энэ тухай бодно. Гэхдээ оролцох хүсэл бий. Надад 2020 оны олимпод оролцох чадал хангалттай байгаа.
Б.МӨНХЗУЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих