2016 оны сонгуулийн дүр зургийг нилээдгүй өөрчилж магадгүй гэж харж байсан "Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг нэр дэвшихийг СЕХ-оос хориглосон байна. Энэ тухай тэрээр өөрийн цахим хуудсандаа ийн илэрхийлжээ.
Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 2016 оны сонгуульд Сэлэнгийн Зүүнхараа, Баруунхараа, Ерөө сумдад бие дааж нэр дэвшихээр шийдсэн боловч цагдаагийн газрын тодорхойлолт болон Өршөөлийн тухай хуулийн 6-р зүйл, Эрүүгийн хуулийн 78-р зүйл заалтын дагуу сонгуульд нэр дэвших боломжгүй боллоо.Та бүхэн хуулийн заалт болон тодорхойлолттой танилцана уу.
Эрүүгийн хууль
78 дугаар зүйл. Ялтай байдал
78.1.Ялтан шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн түүнийг ялгүйд тооцох буюу ялгүй болох хүртэл хугацаанд ялтайд тооцогдоно.
78.2. Дор дурдсан этгээд дараахь тохиолдолд ялгүй болно:
78.2.1.тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй;
78.2.2.хөнгөн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд ялаа эдэлж дууссанаас хойш нэг жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй;
78.2.3.хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй;
78.2.4.хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй;
78.2.5.онц хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд буюу онц аюултай гэмт хэрэгтэн үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш арван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй.
78.3.Ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссаны дараа зан байдал, засрал хүмүүжлээрээ үлгэр жишээч байвал шүүх хугацаанаас нь өмнө ялгүйд тооцож болно.
78.4.Энэ хуулиар тогтоосон журмын дагуу ялаас хугацааны өмнө суллагдсан этгээдийн ялгүй болох хугацааг үндсэн ба нэмэгдэл ял эдлэхээс чөлөөлөгдсөн үеэс тоолно.
8.5.Ялаа эдэлж дууссан этгээд ялгүй болох хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл ялгүй болох хугацаа тасрах бөгөөд сүүлчийн гэмт хэрэгт оногдуулсан үндсэн ба нэмэгдэл ялыг эдэлж дууссаны дараа түрүүчийн гэмт хэрэгт ялгүй болох хугацааг хамтатган эхэлж тоолно. Тэгэхдээ аль хүнд ялтай хэрэгтээ ялгүй болох хугацаа дуустал уг этгээд аль алинд нь ялтайд тооцогдоно.
ТУСГАЙ АНГИ
ТАВДУГААР ХЭСЭГ
ТӨРИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих