Казахстан улсад: «Соел урлагын салбар дахь шударга өрсөлдөөнийг хөгжүүлэх, казах үндэстэний соелын өвийг хадгалах, хэрэглэх, сурталчилах....» төсөлийн хүрээнд Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, зохиолч Хабааны Байытын бүрэн хэмжээний нэг боть шүлгийн түүвэр нь шилдэгийн шилдэг уран бүтээлээр шалгарч казахстан улсын засгийн газрын тэтгэлгээр олон тоогоор хэвлэгдэн гарчээ.
Уг номонд яруу найрагчийн шүлэг найраглалууд нь орсон бөгөөд казахстан улсын болоод дэлхийн казах хэлт уран зохиол судалаачдын анхааралыг ихээхэн татаад байгаа юм байна.
Дашрамд хэлхэд дэлхийн казах хэлт зохиолч, яруу найрагчдын дундаас шилдэгийн шилдгээр шалгач улсын тэтгэлгээр хэвлэгдсэн уран бүтээл нь казахстан улсын 20 000 гаруй номын сангуудад хүрэлцээтэй хэмжээгэр түгээгддэг ба дэлхийн казах уншигчдын сонорт саадгүй хүрдэг байна. Үүнээс гадна утга зохиол судалаачдын судалгаанд орж үнэлэгдэж, дүгнэгдэж Түрк, Арав, бүх «СТАН»гууд болон Орос, Хиятад, Англи... гэх мэтийн олон улсын хэлээр орчуулагдан гардаг юм байна.
Иймд найрагч нөхөртөө баяр хүргэж, уран бүтээлийн амжилт хүсэж байна.
МЗЭ-ийн Орхон аймаг дахь салбар. «ТОД АНИР» нэгдэл.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих