Монгол улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, аймгийн Засаг даргын 2014-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор иргэдийн эрүүл мэнд, гэмт хэргийн гаралтын үндсэн шалтгаан болсон архидан согтуурах явдлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулагдаж байгаа "Архидалтгүй Дорнод” аяны хүрээнд Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулж байгаа архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг 7 ресторан, 20 кафе, 22 баар, худалдан борлуулдаг 105 хүнсний дэлгүүрт хяналт шалгалт явууллаа.
Шалгалтанд хамрагдсан нийт цэгийн 31 хувь нь гэр хороололд буюу аймгийн төвийн төвлөрсөн цэвэр бохир усны шугамд холбогдоогүй, 20 хувь нь нийтийн эзэмшлийн орон сууцны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байна.
Дээрх цэгүүдэд хяналт шалгалт хийх явцад согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан, орон сууцны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг зарим худалдааны цэгүүдийн талаар оршин суугчдаас гомдол байнга ирдэг, баар, цэнгээний зарим газруудын ойр орчимд байнга хэв журмын зөрчил гардаг, дуу чимээ ихтэй гэсэн гомдол, дуудлага цагдаагийн газарт байнга ирдэг мөн гэр хорооллын хүнсний дэлгүүрүүд ардаа амьдардаг, цаг хэтрүүлэн ажилладаг, эрүүл ахуй, стандартын шаардлага хангахгүй зэрэг харилцан адилгүй зөрчил дутагдал илэрсэн дараах аж ахуйн нэгжүүдийг олон нийтэд зарлаж хатуу сануулга өгч байна.
- "Хялганатын тал” ХХК – "Эрдэнэбилгүүдэй” ХХК
- "Жавхраа-Овоо” ХХК – "Талын их жаргалант” ХХК
- "Нарсун” ХХК – "Оюу улз” ХХК
- "ДСГД” ХХК – "Ольхон” ХХК
- "СЭМБО” ХХК – "Дорнын алтан бүргэд” ХХК
- "Дорнод зангиат” ХХК – "Энергийн урсгал” ХХК
- "Талын бүтээл” ХХК – "Найнги” ХХК
- "Хэрлэн урсгал” ХХК – "Гүргэм хорол” ХХК
- "Хунт ташгай” ХХК – "Кыра солонго” ХХК
- "Хаяндүүрэн” ХХК – "Дорнын ундаргат эрдэнэ” ХХК
- "Ажиндар” ХХК – "БАБУБ” ХХК
- "Дорнод дээж” ХХК – "Шидэт оньс” ХХК
- "Талын хулан” ХХК – "Айсвн”ХХК
- "Заг заг хайрхан” ХХК – "Дорнын өнгө” ХХК
- "Дорнод ган түлхүүр” ХХК – "Ерөөлт хишиг” ХХК
- "Цолмон өлзийт” ХХК – "Заяабулаг” ХХК
- "Алтан дөргөнө” ХХК – "Дорнын өглөг” ХХК
- "Их тунгаамал” ХХК – "Ольхон” ХХК
- "Анлу” ХХК – "ТЭЗТА” ХХК
- "Мөнх хан хайрхан” ХХК – "Дүнзка” ХХК
- "Ханхилцаг нутаг” ХХК – "Бөмбөө уул” ХХК
- "Тэшээхэн” ХХК – "Цахиур гранд” ХХК
- "Ариунганга” ХХК – Сайн төр” ХХК
- "Удир-Ууган” ХХК
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих