2016 оны Улсын их хурлын сонгуульд Дорнод аймгийн 14,15-р тойрогт улс төрийн намууд болон бие даан нэр дэвшигчид эхнээсээ тодорч эхэлсэн сурагтай. Дорнод аймагт Их хурлын 2 мандаттай баталж 14,15-р тойрог болгосон. Тодруулбал 14-р тойрогт Хэрлэн сумын 1,6,8,9,10-р баг, Гурванзагал, Сэргэлэн, Чойбалсан, Булган, матад, Халхгол, Хөлөнбуйр сум багтсан бол 15-р тойрогт Хэрлэн сумын 2,3,4,5,7-р баг, Баяндун, Баянтүмэн, Баян-уул, Дашбалбар, Чулуунхороот, Цагаан-овоо сумд багтсан байна.
http://www.dornodmedee.mn/i/1930/
Улс төрийн намууд аймгийн намын хороо болон Удирдах зөвлөл, ҮЗХ-оо хуралдуулж сонгуульд нэр дэвшигчидээ тодруулж эхлээд байна. Өнөөдөр Дорнод аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж 14-р тойрогт М.Зоригт, 15-р тойрогт Д.Энхбаатар нарыг дэвшүүлэхээр болсноо цахим орчинд зарлаад байгаа бол
http://www.choibalsan.mn/index.php?newsid=17139
Бие даан нэр дэвшихээр бүртгүүлсэн Д.Цогтбаатар 15-р тойрогт мөн МАХН-аас нэр дэвшигч Ш.Ганболд, Сангийн яаманд газрын даргаар 10 гаруй жил, Төрийн банкинд орлогч, тэргүүн орлогчоор 4 жил гаруй ажилласан Баян-Уул сумын гаралтай Б.Ганболд мөн бие даан нэр дэвшихээр хойд сумдаар "ажиллаж” яваа юм байна. Дээрхи тойрогт Монгол ардын намаас УИХ-н гишүүн Н.Номтойбаяр нэр дэвших магадлалтай. 15-р тойрогт 2 бие даагч 3-н намын нэр дэвшигчид өрсөлдөхөөр болж байх шиг байна. Харин 14-р тойрогт УИХ-н гишүүн Х.Болорчулуун МАН-аас, УИХ-н гишүүн М.Зоригт АН-аас,Насны замын Д. Энхжаргал МАХН-аас нэр дэвших магадлал өндөр байна.Ямартаа ч дээрхи эрхмүүд хаана хаана өрсөлдөх нь энэ сарын 27-нд тодорхой болно.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих