Хөл бөмбөгийн Улсын аварга багийн хамт олон, багш дасгалжуулагчдыг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хүлээн авч уулзлаа.Тэрээр сүүлийн 2 жилд хүний хөгжлийн асуудалд аймгийн зүгээс анхаарч тамирчдын бэлтгэл сургуулилт уралдаан тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлж ажиласны үр дүн гарч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.Сүүлийн 2 жилд спортод оруулж байгаа хөрөнгө оруулалт тэр дундаа багийн спортыг дэмжсэн олон арга хэмжээ авсан, 2016 оныг багийн спортыг дэмжих жил болгон зарлаж 50 гаруй сая төгрөгийг бие тамир спортын арга хэмжээнд зарцуулахаар орон нутгийн төсөвт суулгасан байна.Спортын салбарт хөрөнгө оруулалтыг хийдэг болсноор манай аймгийн багийн спортын тамирчид улс бүсийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс ганзага хоосон ирэхээ больж амжилтын буухайгаа үргэлжлүүлсээр байна.
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17162
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих