Хэрлэн сумын Иргэний танхимд "ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН ЭД ХӨРӨНГИЙН АШИГЛАЛТ, ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” СУРГАЛТ зохион байгууллаа. Сургалтын зорилго нь төсөвт байгууллагуудын "Өмч хамгаалах зөвлөл”-ийн ажлыг тогтмолжуулах, эд хариуцагчийн хариуцлагыг дээшлүүлэх, эд хөрөнгийн бүртгэлд тавих хяналтыг сайжруулах, эрх зүйн мэдээллээр хангахад оршино. Хэрлэн сумын ИТХ-ын ажлын алба, Аймгийн ОНӨА хамтран зохион байгуулсан уг сургалтад төсөвт байгууллагын "Өмч хамгаалах зөвлөл”, дарга ажилтнууд 26 байгууллагын 39 хүн хамрагдав.
Сургалтаар " Орон нутгийн өмчийн харилцааны талаарх аймгийн ОНӨАлбаны дарга Б.Батдорж, "Орон нутгийн өмч ,эд хөрөнгө бүрдүүлэлт, зарцуулалтад тавих хяналтын талаар” аймгийн ОНӨА-ны ахлах мэргэжилтэн Г.Мөнхцэцэг, "Орон нутгийн өмчийн хадгалалт хамгаалалт, ашиглалтын талаар сумын ИТХ- аас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар ИТХ-ын ажлын албаны дарга Т. Болд нар мэдээлэл хийлээ.
Хэрлэн сумын ИТХ-ын ажлын алба
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих