Энэхүү уулын Отгонтэнгэр хайрхан гэж нэрлэгдэх болсон тухай нэгэн домог бий. Та бүхэндээ тэрхүү домгийг сонирхуулъя.
Домогт өгүүлснээр 1227 онд Чингис хаан Тангуд улсыг дайлаар мордох үедээ тэнгэрт хальж, тэр газраас Их хааны төрөлх нутаг руу нь зөөсөн тухай "Монголын Нууц Товчоо”-нд дурдсан байдаг. Эзэн Богд Чингис хааны шарилыг ачсан хасаг тэрэг Алтайн нурууг даван Бурхан Халдун ууланд ирэх замдаа газрын холд шарилыг муутгахгүйн тулд Отгонтэнгэр уулын мөнх цасанд хөлдөөж хадгалсан бөгөөд тэнгэрт хальсан их хааныхаа шарилыг агуулж байсан уулаа сүсэглэн хүндэтгэж "Отгонтэнгэр” гэж нэрлэсэн гэсэн байдаг. "Отгон” гэдэг үгийн утга нь хамгийн сүүлчийнх гэсэн үг. Монголчууд эртнээс бага хүүгээ отгон хөвүүн гэж нэрлэдэг учиртай. "Тэнгэр” гэдэг үг нь тэнгэрийн хүү тэнгэртээ халилаа гэсэн утгатай болно. Энэ нь Монголчууд эзэн Богд Чингис хааныг мөнх тэнгэрийн хөвүүн гэж боддог байсантай холбоотой гэнэ.
Эх сурвалж: Etiom.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих