Испанийн хөлбөмбөгийн "Барселона” багийн од Лионель Месси сагсан бөмбөгийн "Голден Стэйт” багийн холбон тоглогч Стефен Карригийн тоглолтыг үзээд биширдэг гэдгээ өгүүлжээ. Тэрбээр удахгүй Америкийн цомын төлөөх тэмцээнд оролцохоор АНУ руу явах үеэрээ Үндэсний сагсан бөмбөгийн холбооны хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор хоёр удаа шалгарсан Карритай уулзана хэмээн найдаж байгаа аж.
"Би АНУ-д очоод мэдээж хэрэг гол анхаарлаа хөлбөмбөгт зориулах болно. Хажуугаар нь Стефен Карритай уулзахыг хүсэж байна. Түүний тоглож буй байдал үнэхээр жинхэнэ ид шид л гэсэн үг. Түүний хийж байгаа зүйлийг бүгд л таалдаг. Бид хоёр зарим нэг талаараа их төстэй. Хоёулаа намхан биетэй, тоглолтын хэв маяг ч төстэй. Шинэ жилийн өмнөхөн тэрбээр надад гарын үсгээ бичсэн тоглолтын өмсгөлөө бэлэглэсэн. Харин өнгөрсөн сард би түүн рүү өөрийнхөө гарын үсэгтэй цамцаа явуулсан шүү” гэж Месси өгүүлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17189
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих