Сонгуулийн хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсийг энэ долоо хоногт багтаан шийдэх ёстой. Улс төрийн намуудын анхан шатныхан хурлаа хийж, шийдвэрээ бүтцийн байгууллагадаа хүргүүлж, тэндээс эцэслэн батламжилна. Одоогоор Ардчилсан намын анхан шатны хурал эхнээсээ шийдвэрээ гаргаж, нэр дэвшигчдээ тодруулж байгаа мэдээлэл бий. Монгол Ардын намын хороодын мэдээлэл хараахан гараагүй байна.
Өчигдрийн байдлаар нэг мандаттай тойрог болох Сүхбаатар аймгаас одоогийн Засаг дарга Ж.Батсуурь, Дорноговь, Говьсүмбэр аймагт ИТХ-ын дарга Г.Ганбаатар, Данзанравжаа музейн захирал З.Алтангэрэл, Говь-Алтай аймагт Засаг дарга О.Амгаланбаатар, Булган аймагт "UFC” группийн захирал О.Амгаланбаатар, Дундговь аймагт УИХ-ын гишүүн Б.Наранхүү нар нэр дэвших нь тодорхой болжээ.
Хоёр мандаттай тойрог болох Дархан-Уул аймагт Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, УИХ-ын гишүүн М.Сономпил, Өмнөговь аймагт Засаг дарга Б.Бадраа, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нарыг нэр дэвшүүлэхийг дэмжсэн байна.
Гурван мандаттай тойрог буюу Архангай аймагт УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Д.Ганхуяг, Р.Гончигдорж, Хэнтий аймагт УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Засаг дарга Ж.Оюунбаатар, ҮЗХ-ны гишүүн М.Хүдэрбаатар, Ховд аймагт УИХ-ын гишүүн Д.Батцогт, Ховьдын МоАХ-ны дарга Ш.Адьшаа, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрын дарга асан Д.Пүрэвдорж нарыг намын хороод нь дэвшүүлэх шийдвэр гаргаж.
Харин нийслэлээс өчигдөр Баянгол дүүрэг болон Хан-Уул, Багахангай дүүргийн АН-ын хурал болсон юм. АН-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа, Засаг дарга Д.Оросоо нарыг нэр дэвшүүлэхээ мэдэгдсэн. Хан-Уул, Багахангайн дөрвөн мандатад УИХ-ын даргын зөвлөх Г.Байгалмаа, УИХ-ын гишүүн Л.Болд, Г.Батхүү, Засаг дарга Ж.Ганхуяг нар УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшин оролцохыг дэмжлээ.
Өнөөдөр бусад аймаг, дүүргийн АН-ын хороод хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулах бол Үндэсний зөвлөлдөх хорооны хурал маргааш болж эцсийн байдлаар батламжлан Сонгуулийн ерөнхий хороонд 76 хүний нэрээ хүргүүлэх учиртай.
Эх сурвалж: www.assa.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17197
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих