Анх удаа орон сууц худалдан авсан, их, дээд сургуулийн сургалтын төлбөр төлсөн иргэд Хувь хүний албан татварын хуульд заасан эрхийнхээ дагуу улсад төлсөн татварынхаа тодорхой хувийг буцаан авдаг. Харин энэхүү татварын буцаан олголтыг өнөөдрөөс өгч эхэллээ.
Энэ жилийн тухайд өнгөрөгч хоёрдугаар сард татварын буцаан олголтод хамрагдах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэсэн. Ингэхэд нийт 75.396 татвар төлөгч иргэн тайлангаа татварын албанд өгсөн бөгөөд тэднээс 71.9 мянга нь хуулийн дагуу буцаан олголт авах эрхтэй болсон юм.
Улсын хэмжээнд 44.1 тэрбум төгрөгийн буцаан олголт олгохоос нийслэлийн хэмжээнд 33.1 мянган иргэнд 26 тэрбум төгрөгийн албан татварыг буцаан олгохоор болсон. Ингэснээр Татварын газраас баталгаажуулан ирүүлсэн жагсаалтын дагуу татвар төлөгчдийн харилцах данс байршиж буй арилжааны банкуудаар дамжуулан, банкуудтай байгуулсан гэрээний үндсэн дээр татвар төлөгчдөд мөнгийг нь олгож эхэлжээ.
Иргэд өнгөрсөн онд татварын буцаан олголтод хамрагдаж амжаагүй бол ирэх оны эхний улиралд материалаа бүрдүүлж өгөх боломжтой юм. Сонирхуулахад, өнгөрөгч 2014 онд 71 мянга 943 иргэнд 44 тэрбум төгрөгийг татварын хөнгөлөлт хэлбэрээр буцаан олгожээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих