Судалгаагаар хилийн чанадад 150 мянга орчим монголчууд хуулийн дагуу оршин суудаг. Эдгээр иргэдийн саналыг авахгүйгээр сонгогдох гэж байгаа улс төрчид сонгогдсон хойноо нийт монголчуудыг төлөөлж чадах уу гэдэг асуултыг эдгээр 150 мянган монгол хүн улс төрчдөөс асууж байна. Гурван сая хүнтэй манай улсад сонгуулийн насны хоёр сая иргэн байгаа. Эдгээр хоёр сая иргэнийг 76 гишүүнд хуваахад нэг гишүүнийг сонгохын тулд 26 мянган санал хэрэгтэй гэсэн тооцоог хийж болох аж. Тэгэхээр 150 мянган хүн гэдэг УИХ-ын зургаан гишүүнийг сонгох хүний тоо юм. Тиймээс өдий тооны хүний саналыг огт авахгүйгээр парламентад сонгогдох гэж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн, нэг төрлийн луйвар хэмээн гадаадад амьдарч буй монгол иргэдийн төлөөлөл болсон залуус үзэж байна.
Сонгуулийн шинэ хуулийн гажигийг эсэргүүцэж байгаа эдгээр залуусаас хилийн чанадад амьдарч буй монголчуудын сонгуульд оролцох идэвхи хэр байдаг талаар асуухад "Мэдээжийн хэрэг бид Монгол улсын иргэн гэдгээрээ хэзээд бахархдаг. Магадгүй иргэншлээ сольсон цөөн тооны хүн байдаг л байх. Гэхдээ бид бүгдээрээ Монголдоо эргэж ирнэ. Сурсан мэдсэнээ эх орондоо зориулна л гэж бодож явдаг хүмүүс шүү дээ” хэмээн хариулсан юм.
Тэд Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаж, СЕХ болон Гадаад хэргийн яаманд шаардлага хүргүүлэх юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих