МАХН-ын гишүүд, дэмжигчид намынхаа байранд өнөөдөр мэдээлэл хийж, маргааш Чингисийн талбайд нойтон өлсгөлөн зарлах болсон талаар мэдэгдлээ.
Өлсгөлөн зарлах болсон шалтгаанаа Н.Энхбаяр, Э.Эрдэнэжамьяан нарын ялтай байдлын хугацаа дуусаагүй учраас УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээс татгалзсан учир намынхаа хэсэг нөхдийн хамт нойтон өлсгөлөн зарлахаар болсон аж.
МАХН-ын өлсгөлөн зарлах хүмүүс өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд биеэ үзүүлж, өлсгөлөн зарлах бэлтгэлээ базаасан байна. Өлсгөлөнд МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамьяан тэргүүтэй хэсэг хүмүүс маргааш өглөөний 09.00 цагаас Чингисийн талбайд өлсгөлөн зарлаад, зургаадугаар сарын 5-нд дуусгахаар төлөвлөж байгаа юм байна.
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих