"Монголын тэжээвэр алуурчдыг бид мартах ёсгүй” гэх үгийг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай нэгэнтээ хэлж байсан удаатай. Мэдээж энэ үгийг хэнд зориулж хэлсэн бэ гэдэг нь ч бүр ойлгомжтой. Угтаа бол засгийн эрх барьж буй АН-ынхан төр барих болсон өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бидний амьдрал орвонгоороо эргэж ядуусын армийг хэдэн зуу мянгаар нь бий болгосон гэж хэлэхэд дэгсдсэн болохгүй байх.
Мэдээж энэ бүхэнд өнгөрсөн 2012 оны сонгуулиар сайхан бүхнийг амлаж нийслэлийг гартаа оруулсан хотын дарга Э.Бат-Үүлийн болчимгүй үйлдлүүд намынхаа нөхөд хийгээд нийслэлийн иргэдийн уур ундууцлыг багагүй хүргэснийг уншигчид юу эс андах билээ. Тухайлбал, Э.Бат-Үүл дарга ажлаа авсан даруйдаа "5А” хөтөлбөр буюу "Аюулгүй Улаанбаатар” гэсэн дэд хөтөлбөртэй орж ирсэн ч өнөөдрийн байдлаар ард иргэдийг амгалан тайван амьдруулах нөхцөл боломжыг хангах чиглэлээр дорвитой, томоохон ажил хийж чадаагүй гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх байх.
Тэрбээр өөрийгөө урьд хожид хийгээгүй асар их бүтээн байгуулалтын ажлыг хийсэн гэж сайрхан ярьдаг ч хөрсөн дээрээ бүх зүйл эсрэгээрээ эргэсэн гэдгийг нийслэлчүүд ам нэгтэйгээр телевизийн эфирт ч ярьж байсан удаатай. Ам гарах дуртай хотын дарга хийгээд Нийслэлийн ардчилсан намын дарга Э.Бат-Үүл өнгөрсөн хугацаанд баялаг бүтээгчид болон хувийн хэвшлээ дэмжиж ажиллана гэж гадны зочид төлөөлөгчдийн өмнө ам бардам хэлж байсан ч тэднийг нийслэлийн татвар гээч айхтар зүйлээр дарамталж байсныг бид бас л мэднэ.
Угтаа бол хувийн хэвшлийг хүнд хэцүү цаг үед нь татвараар боомилж байсан хотын дарга маань энэ сарын 13-ны өдөр Нийслэлийн Ардчилсан нам гэсэн албан ёсны блакан дээр баялаг бүтээгчдээсээ хандив хүссэн байх юм. Хандив хүссэн гуйлтаас зарим нэг анхаарал татсан зүйлийг дурдахад " Баялаг бүтээгч, бизнес эрхлэгч та Улаанбаатараа улам ихээр хөгжүүлэх нийтлэг эрх ашгийнхаа төлөө Нийслэлийн Ардчилсан намд хуулийн дагуу хандив өргөнө гэдэгт итгэж байна. Нийслэлийн хөгжлийн төлөөх өөрчлөлтөнд үргэлжлэл бий. Үр хүүхдүүддээ цэвэр цэмцгэр, өнгөлөг өөдрөг Улаанбаатарыг өвлүүлцгээе” хэмээх бичгийг илгээсэн бололтой. Тэгэхээр энэхүү албан бичигт дурдснаар бол баялаг бүтээгчид, бизнесменүүд маань нийслэл хотынхоо сайн сайхны төлөө хандив өргөх гээд байнаа уу, аль эсвэл Нийслэлийн Ардчилсан намд хандив өргөх гээд байна уу гэдэг нь ойлгомжгүй.
Уг нь хотын дарга Э.Бат-Үүлийг урьд хожид байгаагүй их мөнгөн дээр сандайлан сууж үргүй зардал гаргасан гэдгийг сөрөг хүчин болох МАН-ын ИТХ-ын төлөөлөгчид олонтаа хэлж байсан удаатай. Гэтэл Үүл дарга өнөөдөр нийслэлийг авлигалд идэгдсэн Улаанбаатар болгосон хэрнээ яагаад ийнхүү хандив тусламжийг баялаг бүтээгчдээс гуйх болов оо гэдэг нь хачирхалтай. Өөрөөр хэлбэл, тэрбээр Гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр иргэдийн газрыг дээрэмдэн авч өөрийн хүү Б.Чулуудайдаа өгч асуудал үүсгээд зогсохгүй хэд, хэдэн шатны шүүхэд ялагдсан гэдгийг ч хэвлэлүүд олонтаа онцлож байсан. Хамгийн сүүлийн жишээ гэхэд тэрбээр авлигалд идэгдсэн Улаанбаатарыг гэдгийг өөрөө гэрчлээд өгчихсөн.
Тухайлбал тэрбээр Нийслэлийн ЗДТГ-ын одоогийн байрыг концессын гэрээ нэрээр "Голомт файннэйшнил групп” ХХК-д өгчихсөн. Энэ нь шударга биш аргаар тус компанид өгсөн учраас асуудал дагуулсан хэвээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, илт хуйвалдаан, луйврын замаар "Голомт”-ын мэдэлд шилжиж байгаа барилгыг хууль ёсны дагуу, шударга хуваарилалтын зарчмаар өгч байгаа гэдгийг нотлох гэсэн пиарыг тэрбээр төлбөртээйгээр хэвлэлээр нисгээд эхэлсэн хэрэг. Мэдээж үүний цаана шийдвэр гаргагчид эрх мэдлээ "худалдсан” байж болзошгүй гэдгийг сөрөг хүчний намын гишүүд хэлж байгаа юм. Хэдийгээр энэ шийдвэрийг НИТХ-ынхан гаргана гэж байгаа боловч үүний цаана хотын дарга Э.Бат-Үүл баталгаажуулна гэдгийг бид мэдэх л хойно. Өөрөөр хэлбэл, Улсын баатар албан тушаалынхаа хүрээнд тус компанитай гэрээ байгуулах ажил үлдээд байгаа ч үүний цаана буурал толгойтой эрхэм нүүр амаа нуусан шигээ сууж байгаа гэдгийг нийслэлчүүд андахгүй мэднэ шүү дээ. Тиймээс л өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд урьд хожид байгаагүй их мөнгийг тэрбээр хавар нь тариад намар нь үхэх нэг наст ургамалд жилдээ 300 гаруй сая төгрөг, хогны ногоон уутанд жилд 3.6 тэрбум төгрөг төсөвлөж тансаглаж байсан түүх энэ хүнд бий.
Уг нь улс орны эдийн засаг хямарч, хаана хаанаа хэмнэх, танах бодлого баримтлан ажиллаж байх үед хот шиг үрэлгэн газар байгаагүй гэдгийг олон ч хүн гэрчилнэ. Энэ бүхэн нийслэлийн Ардчилсан нам авлигалд идэгдсэн гэдгийг Үүл даргын хэдхэн жишээ нотлоод өгч буй юм.
Р.Саруул
Эх сурвалж:
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих