"Мунзуй” хочит Г.Нямдорж гэх хүн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай хэвлэлээр дайтаж олонд танигдсан гэхэд болно. Тэгвэл түүнтэй холбоотой нэг мэдээлэл байна. Г.Нямдоржийг УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн баривчилсан аж. Цагдаагийн байгууллагын эх сурвалжийн өгүүлж байгаагаар бол Г.Нямдорж нь Т гэх иргэнийг "Rich Hill” зочид буудалд 10 хоногийн турш хорьж, нохойгоор уруулахыг завдаж, хоёр сая орчим юань өөрийн данс руугаа шилжүүлэн авсан гэнэ. Тэрээр "Rich Hill” зочид буудалд бусдыг барьцаалсан байдалтай байхдаа, үйлдэл дээрээ баригдсан юм байна.
Дашрамд өгүүлэхэд, Г.Нямдорж нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай холбоотой асуудлаар шоронд хоригдож байсан юм. Тэрчлэн Хорих 461 дүгээр ангиас бичсэн захидалдаа "Би Н.Номтойбаярт итгэдэг байсан. Миний найз юм байна. Эр улс нөхөрлөж явна гэж боддог байв. Гэтэл тэр бааранд хүн хутгалчихаад надруу чихсэн. Олон арван гэрчтэй юм чинь хуулийнхан үнэн зөвөөр шийднэ биз гээд хаячихсан. Гэтэл сүүлдээ би буруутаад эхэлсэн. Намайг эхлээд "Догшин авирласан” гэж буруутгасан. Бухимдсан хүн хашгичсан байж таарна.Н.Номтойбаяр ч гэсэн хамаг муу муухай хараал урсгаад хутга барин дайрсан биз дээ.” гэхчлэн бичсэн байдаг. Ер нь бол өөрийгөө хохирогч хэмээн өгүүлсэн байдаг. Тэгвэл энэ удаа тэрээр бусдыг барьцаалсан хэргээр баригдлаа.
Б.Тамир
Эх сурвалж: Шуурхай.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих