Хэрлэн сумын 10-р багт байрлах "Жаст-Ойл” ХХК-ийн шатахуун түгээх станцыг өнгөрөгч 4-р сарын 17-ны өдрийн 06:50 минутад үл таних 3 этгээд тус газрын түгээгч М-ийн амыг скочдон, хүлж дээрэмдсэн хэрэг гарсан. Гэмт этгээдүүдийг эрэн сурвалжлах ажлыг аймгийн Цагдаагийн газраас явуулж байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд 17-23 насны цэнхэр өнгийн юүдэнтэй цамцтай, саарал өнгийн богино нацист маягийн куртка, бор саарал өнгийн өргөн шар канттай бэлтгэлийн өмд, өмдний хажуу талд том халаастай, саарал өнгийн цагаан ултай кетэн гуталтай. Мөн хар өнгийн юүдэнтэй цамц, биеийн тамирын өмд цамцтай, цагаан ултай хар өнгийн кетэн гуталтай, улаан өнгийн цагаан ултай кетэн гутал болон Nike загварын эмблемтэй хар өнгийн юүдэнтэй цамцтай, саарал өнгийн богино куртка, курткан дотуураа цүнх үүрсэн иргэн нь баруун хөл дотогш тавьж сайрга алхдаг. Мөн хөл муутай бололтой хайвганаж гүйдэг содон шинж тэмдэгтэй дээрх 3 иргэнийг таньж мэдэх болон энэ гэмт хэргийн талаар ач холбогдол болохуйц мэдээллийг өндөр үнээр худалдаж авна. Мэдээллийн нууцлалыг чанд хадгална хэмээн Дорнод аймгийн Цагдаагийн газраас мэдээллэж байна. Жич: Дээрх 3 этгээд аймгийн төвөөс урагш Хэрлэн голын бургасанд очдог байсан байж болох юм гэсэн мэдээлэл байгаа аж. Гэмт хэргийн талаар ач холбогдол бүхий мэдээллийг худалдаж авах бөгөөд 9063-0101, 8857-9833 дугаарын утсанд хандаарай.
dornod.infoТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих