Монгол улсад барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа. Үүнтэй уялдуулан энэ салбарт ажиллах хүчний асуудал дутагдалтай байдаг. Монголчууд барилга дээр ажиллахад асуудал их гаргадаг гэнэ, учир нь манайхан үе үе урхи ууж ажлаа цалгардуулдаг, хулгай хийдэг, хойрго, түүнтэй холбоотойгоор гүйцэтгэл удаан байдаг гэж барилгын компанийн удирдлагууд ярих юм билээ. Тиймээс энэ салбарт үйл ажиллагаагаа явуулдаг компанид гадны, тэр тусмаа хятад, хойд Солонгосын ажиллах хүч, ажилтнууд авах хүсэлтэй байдаг. Бүр энэ асуудал ”томчуудын дунд” бизнес болтлоо "хөгжчихсөн” тохиолдол ч бий гэнэ.
"Ерөнхий сайдыг ядраахгүй байх” нь чухал гэж хэлснээрээ хэвлэл мэдээллийнхэнээс "Ерөнхий сайдын юуны ч хамаагүй зөвлөх” хэмээн нэрлэгдэх болсон Кекшүзан Д.Батбаяр энэ салбарт "хүний наймаа” хийдэг нэгэн гэнэ. Эрхэм уншигч та хүний наймаа гэдгийг "хүндрүүлж” ойлгох хэрэггүй, учир нь энэ нь хятадын ажиллах хүчийг Кекшүзан Д.Батбаяр хууль бусаар хил давуулан оруулан ирж байгаа тухай мэдээлэл юм. Тэрээр Е ангилалын визээр, "жуулчин” нэрээр хятад иргэдийг монголд хил нэвтрүүлэн оруулж ирээд барилгын компаниудад хууль бусаар "шахдаг” гэсэн явган яриа мэдээлэл барилгын салбарын удирдлагуудын дунд хүчтэй газар авсаар байна. Барилгын компаниуд ч гэсэн Кекшузан Д.Батбаярын "…………….. LLC” компаниас Хятадын ажиллах хүч авбал найдвартай, бас Гадаадын иргэн харьяатын алба шиг олон бичиг цаас, зардал чирэгдэл болдоггүй гэж хэлэх юм билээ.
Эх сурвалж: www.ugluu.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1724
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих