УИХ-ын энэ удаагийн сонгууль монгол бөхөөр бүрэн амьсгалах нь ээ. Гурван жилийн өмнө дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд сонгогчдын 42 хувийн санал авч байсан. Тэгвэл энэ удаагийн УИХ-ын сонгуульд чамгүй олон бөх нэр дэвшиж байна. Ардчилсан намаас олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр Баянхонгорт, мөн дархан аварга Х.Баянмөнхийн охин Б.Сүрэнжав Увс аймагт дэвшлээ. Мөн үүн дээр Х.Баттулга гишүүнийг нэмбэл нийтдээ бөхийн хүрээний гурван хүн дэвшив.
Тэгвэл Ардын намаас үндэсний бөхийн гурван аварга нэр дэвшиж байна. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймагтаа, дархан аварга А.Сүхбат Төв аймагтаа, улсын аварга Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшлээ.
Харин Кёкүшюүзан Д.Батбаяр энэ удаагийн сонгуульд өрсөлдөх боломжоо сүүлчийн мөчид алдсан гэсэн мэдээлэл байна. Ийнхүү үндсэндээ олимпийн аварга нэг, үндэсний бөхийн аварга гурав гээд нийтдээ дөрвөн аварга мөн дархан аваргын охин нэр дэвшлээ.
Мөн үүн дээр Нэгдмэл Монгол эвсэлээс дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар, МАХН-аас гавьяат тамирчин Н.Бүргэдаа нэр дэвшиж өрсөлдөнө гэсэн мэдээлэл бий.
horom.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих