Ардчилсан намын ҮЗХ-оос С.Баярцогтын оффшорын асуудал нь 2013 онд эцэслэсэн асуудал гэж үзэн нэр дэвшүүлэхээр боллоо.
Ийнхүү УИХ-ын 2016 оны сонгуульд С.Баярцогт Сэлэнгэ аймгаас нэр дэвшин өрсөлдөнө.
АН-ын дарга З.Энхболд "Би оффшор данс эзэмшигчдийн эсрэг байр суурьтай байна. Манай нам оффшор дансны асуудалд нэр холбогдсон хүмүүсийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Бусад намыг ч ингээсэй гэж уриалъя. Тиймээс С.Баярцогтыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Тавдугаар сарын 23-аас сонгуульд нэр дэвшүүлж эхэлнэ. Оффшор бүсэд данстай хүнийг Ардчилсан нам нэр дэвшүүлэхгүй" хэмээн мэдэгдэж байв. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "С.Баярцогт Монгол төрийг муухай харагдуулаад байна. Нэр дэвшүүлж болохгүй хэмээн мэдэгдэж байсан.
Харин Сэлэнгэ аймгийн АН-ын хороо С.Баярцогтыг нэр дэвшүүлнэ хэмээн байр сууриа илэрхийлээд байсан юм.
Гэвч АН-ын удирдлагууд хэлсэн амалсандаа хүрсэнгүй.
Эх сурвалж: www.bolod.mn
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих