Манай улс энэ удаагийн УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг зэрэг зохион байгуулахдаа мажоритар тогтолцоог сонгосон. Дорнод аймгийн хувьд 14, 15-р тойрогт АН-аас УИХ, Зам тээврийн сайд М.Зоригт, Б.Мөнхцэцэг, МАН-аас УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Х.Болорчулуун зэрэг нийт 4 нэр дэвшигч барианаас гарах юм.
Өчигдөр болсон АН-ын ҮЗХ, МАН-ын Бага хурлаар УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрс тодорсон бөгөөд тэд удахгүй нэр дэвшигчдийн үнэмлэхээ гардан авна.
Түүх соёлын өв, уламжлал, мал аж ахуй, хилийн худалдаа харилцаагаараа улсдаа тэргүүлдэг Дорнод аймгийн хувьд Монгол улсын зүүн бүсийн хөгжлийн гол түшиц гэдэг утгаараа иргэд сонгогчдид нэр дэвшигчдээс салбарын хэмжээний томоохон шийдлүүд харж буй биз ээ.
Эх сурвалж: www.TODAY.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17265
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих