Японы Окинава арлын оршин суугч 20 настай Рина Шимабукуро гэх охин өнгөрсөн сарын 28-ны шөнө сураггүй алга болсон юм. Аврагчид болон иргэд охиныг эрэн хайсны эцэст энэ сарын 24-нд цогцсыг ойгоос олсон байна. Цагдаагийнхан мөрдлөгө явуулсны дүнд охиныг хөнөөсөн хэргээр АНУ-ын нисэх хүчний баазад үүрэг гүйцэтгэж буй 32 настай Кеннет Гадсон гэгчийг баривчилжээ. "Тэрбээр охиныг ямар шалтгаанаар хөнөөсөн нь тодорхойгүй байна” хэмээн "NHK” агентлаг мэдээлэв.
Уг үйл явдалтай холбогдуулан өнөөдрөөс эхлэн Окинава арал дахь тус цэргийн баазын цэргүүдийг гадагшаа гарахыг хоригложээ. Хориг ирэх сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ. Мөн хориг өндөрлөх хүртэл цэргүүдийг баяр наадам болон спортын ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахыг хатуу хориглосон байна.
Ерөнхий сайд Шинзо Абе "Америк цэргүүд нутгийн оршин суугчдыг айлган сүрдүүлэх нь хууль бус. Бидний шаардлагыг зөрчсөн бүхэн Японы хуулийн дагуу хариуцлага хүлээх болно” гэж хэлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр хохирогчийн гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих