Сонгуулийн Ерөнхий хорооноос ИЗНН-ыг сонгуульд оролцуулахгүй гэх шийдвэрийг гаргасан. Тэгвэл энэхүү асуудлаар тус намын дарга Ц.Ганхуяг тэргүүтэй намын гишүүд, дэмжигчид нь Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаад байсан. Энэхүү гомдлыг өнөөдөр Улсын дээд хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэж ИЗНН-ын талд шийдвэр гаргасан байна.
Өөрөөр хэлбэл СЕХ-г хууль зөрчин шийдвэр гаргасан гэж үзэн ИЗНН-ыг 2016 оны сонгуульд оролцохыг бүртгэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргажээ.
ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг "Улсын дээд шүүх ИЗЗН-ыг дангаар сонгуульд оруулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргалаа. Шударга шүүхэд баярлалаа" гэсэн юм.
Д.ЖАРГАЛ
zaluu.comТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих