Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярыг өргөн хэмжээнд, ёслол төгөлдөр тэмдэглэж байгаа билээ. Ойн баярын хүрээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх ноён И.Н.Аржаев тэргүүтэй төлөөлөгчид Дорнод аймагт энэ сарын 25, 26-ны өдрүүдэд ажиллав. Элчин зөвлөх энэ үеэр ахмад дайчдад хүндэтгэл үзүүлж, Ялалтын баярын ойн медалиар шагнасныг хүндэтгэлтэйгээр гардууллаа. Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойн медалиар ахмад дайчин Цэвэгийн Дорж, Очирын Базардорж, Яримпилын Өсөх, Баярын Дашням нарын хүмүүсийг шагнав.
Мөн энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Путины зарлигаар, хоёр орны ард түмний найрамдал, эдийн засаг, соёлын салбарын хамтын ажиллагаанд өндөр хувь нэмэр оруулсныг нь үнэлж "Найрамдал” төрийн одонгоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Н.Хүрэлбаатар, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ж.Энхцэцэг, С.Билэгсайхан нарыг шагнасныг гардууллаа.
ОХУ-ын Элчин зөвлөх: "Чойбалсан хот бол манай хоёр улсын ард түмнүүдийн найрамдлын бэлгэ тэмдэг болсон хот. Энэ ертөнцийн нэгээхэн хэсэгт Чойбалсан гэдэг аймагт манай Аугаа их Эх орны дайны ялалтын баярын ойг үргэлж хүндэтгэлтэйгээр тэмдэглэдэгт үнэхээр их сэтгэл хөдөлдөг” хэмээн онцлон хэлсэн юм.
Ахмад дайчид
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Н.Хүрэлбаатар
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Н.Хүрэлбаатар, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ж.Энхцэцэг
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17295
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих